Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийн анхааралд

Aдмин / Хууль

Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана.

Харин бусад орнуудаас агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.

Оршин суух болон гэрийн хаягаа буруу бичсэн, хаягийн тодотгол хийхэд тухайн хаягтаа байгаагүй зэрэг зөрчил нийтлэг илэрч байгаа тул хуулийн /Эрүүгийн тухай хуулийн 15.6.1 болон Зөрчлийн тухай хуулийн 5.13.1, 5.13.2-д заасны/ дагуу хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

Иймд иргэд тухайн асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөвөөр хариулж, оршин суух газар болон гэрийнхээ хаягийг тодорхой бичихийг анхааруулж байна.

УОК-ЫН НЭГДСЭН ШУУРХАЙ ШТАБ


Сэтгэгдэл

Японоос [126.253.12.163] 2021-12-08 00:38:36

Мэдээлэлээ бүрэн өгөөчээ. Омикрон бүртгэгдсэн Африкын орнуудаас биз дээ. УОК-ийн шийдвэр тэр орнуудаа нэр заасан биз дээ. Зөвхөн илэрч бүртгэгдсэн гэхээр дэлхийд 50 гаран оронд бүртгэгдээд байна. Бусад ороноос очиж буй хүмүүс сандараад байна. Мэдээлэлээ буруу бичээд байхаар

Khulan [138.75.69.15] 2021-12-08 21:53:55

Yag tiimee. Ene burtgegdsen ornuud gedgee todorhoi nertei n bichij olon niited il tod bolgomoor bn. Zovhon ilersen gevel mash olon oron bn shu de. Tedgeereer damjin ongorson geheer ene chini odoo yamar ch utgagui yum bolj bn shd. Korea, Russia, Germany geed UB-ruu zaavan damjin ongorch bj ochdog (nisleg uilddeg) ornuu bn odoo tegeed bugd gesen ug bolj bn shde ter chini. Yu bicheed, yugaa zarlaad bn da. Country list ee gargaachee....Seoul-r damjin ochij bga buh humuus yumu haashaa yum odoo.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.