ЦЕГ: Өчигдөр 73 жолооч согтуу жолоо барьж, 220 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
Энэ сарын 20-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1817 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1501, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 148, гэмт хэргийн шинжтэй 92 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 73, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 146, хүний биед халдсан 57, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 100, эрүүлжүүлэх байранд хоносон 220, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 84 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
mongol [192.82.65.93] 2022-01-21 04:36:59
Үхэр монголчуудын хамгийн сайн хийж чаддаг брэнд ажил нь, сүүлийн 30 жилд биеэ үнэлэлт нэмэгдсэн. БИД Ч МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮМҮҮС ШҮҮ!?