Шүдний эмч Д.Оюунцэцэг: Үхэл амаар ордог

Aдмин / Эрүүл мэнд

– Шүдний завсрыг сойзоор угаагаад хэзээ ч бүтэн цэвэрлэгдэхгүй –

-Шүд амны хөндийн чухал эрхтэн. Шүдээ өвчлөл, цооролтоос урьдчилан сэргийлж, хайрлаж хамгаалж байх тал дээр манайхан жаахан муу байх шиг санагддаг. Эсвэл энэ цагийн идэш уушнаас ч болдог л байх?

-Амны хөндийн үрэвсэл,хувийн ариун цэвэр, тухайн хүний соёлтой салшгүй холбоотой. Үхэл амаар ордог юм шүү. Аман дотор нэг цоорхой шүд байхад л тэр хөндийд хоол ороод эвгүй үнэр орж ялзралт явагдаад шүлс хоолтойгоо залгигдаад байнга хоолойны ангина, амьсгалын замын үрэвсэлтэй ханиад амархан хүрээд байдаг. Ангина ихэнх тохиолдолд үе мөч, зүрх рүү ордог.

Сүүлийн үед биеийн аль нэг хэсэгт идээт үрэвсэл яваад идээнээс нь дээж аваад үзэхэд ихэвчлэн амны хөндийн өвчин үүсгэгч микробоос үүссэн байдаг. Тийм учраас амны хөндийн ариун цэвэр маш чухал. Хоёрдугаарт манайхан шүд их авахуулдаг. Авахуулах тусам зажлах үйл ажиллагаа багасаж хоолны шингэц алдагддаг. Үүдэн шүдээрээ тасдаад том араануудаараа буталж залгидаг байтал манайхан маш хурдан зажлаад залгидаг. Эндээс л ходоодны өвчлөлүүд үүсдэг.

Залуу байхад яаруу сандруу дутуу залгиад, нас ахиад ирэхээр шүүрэл багасаад түүнийгээ боловсруулж чадахаа больдог. Ингээд бодохоор шүд хүний бүх эрхтэнд нөлөөлж байгаа биз. Ам чинь эрүүл байвал чи эрүүл байна гэж хэлэх дуртай. Наад зах нь амьсгалын замын халдварт өвчинд өртөх нь бага, хоолны үлдэгдэл аман дотор нь үлдэхгүй, зажлах процесоо алдахгүй, хоолоо сайхан боловсруулаад явна гэсэн үг. Дээр нь бүтэн шүдтэй хүний үзэмж нь хүртэл өөр шүү дээ.

Шүдний эмнэлэгт заавал өвдөж биш, шалгуулж урьдчилан сэргийлэхийн тулд ирэх хэрэгтэй. Цэвэрлэгээ хийлгээд, урьдчилан сэргийлээд яваад байвал тэр болгон шүдний өвчинд өртөхгүй. Нэг цоорсон шүд нь бусаддаа халдварлаад эндээс эрүүл мэндээ алдаж байна гэсэн үг. Шүд цоорсны хэрээр төлбөр өндөр гарах нь ойлгомжтой.

-Шүдний эмнэлэг олширсон. Нэг үеэ бодвол хүмүүс ч шүдэндээ анхаардаг болсон нь анзаарагддаг?

-Манай шүдний эмч нар зах зээлийн эхэн үеэр л харьцангүй сайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэйгээр хувьд гарсан. Энэ бол том боломж, алхам. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь, тодруулбал,гурван настайгаас нь шүдийг нь үзүүлээд хэвшчих хэрэгтэй.

Гэтэл хүүхдээ дагуулж ирчихээд өөрсдөө шүдээ үзүүлэхээс айдаг гээд яриад байдаг. Энэ буруу. Шүдэнд нь түрхлэг түрхүүлээд, хүүхдээ шүдний эмчээс айхгүй сургана гэдэг эцэг, эхчүүдийн гавьяа. Аль ч улс оронд шүдийг даатгалаар үзэх нь ховор. Тиймээс хувь хүн эрүүл мэнд, эдийн засаг талаасаа шүдээ эртнээс арчилж тордоод шүдний эмч нартай ойр байх ёстой.

Шүдний эмчээс айж зугатаах тусмаа шүдгүй болно. Нөгөө талаас шүд цоорсноос хойш өвдтөлөө хамгийн багадаа жил гаруй болдог. Шүд нь цоороод, хэлэнд нь тэмтрэгдээд эсвэл халуун хүйтэн зүйл мэдрээд, мэдрэлийн судас руугаа ороод шөнө орой өвдөөд тэвчихийн аргагүй болоод хүндэрсэн хойно шүдний эмчид ханддаг.

Угтаа бүх шүдээ сайхан эрүүл болгуулаад зургаан сар тутамд шалгуулаад явах нь зүйтэй. Амны хөндий дотор шүд, буйл зэрэг олон эрхтэн байна. Шүдний завсрыг сойзоор угаагаад хэзээ ч бүтэн цэвэрлэгдэхгүй. Тийм учраас шүдний утсаар шүднийхээ завсруудыг цэвэрлэ. Тэгэхгүй бол хоёр шүдний завсар мах хоол үлдэж тэндээ илжирсээр байгаад шүдээ цоолдог. Эсвэл буйл нь үрэвсэж цус гараад амнаас үнэр гардаг учраас буйл мөн эрүүл байх ёстой.

Манайхан амны хөндийн өвчлөлийг шүдээр л төсөөлдөг. Гэтэл шүд хэдий бүтэн ч амны хөндийн асуудал байдаг. Хэлээ хусахгүй бол амнаас үнэр гарна. Дээр нь буйл үрэвсээд байвал мөн их үнэртэй болно. Тийм учраас шүдээ гэр бүлээрээ байнга шалгуулж байх хэрэгтэй. Шалгуулж байгаа шүд хэзээ ч хүндрэхгүй, өвдөөгүй шүдийг авахуулах шаардлагагүй.

-Тухайлбал, танай эмнэлэг ямар улсын багаж хэрэгслээр иргэддээ үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Манай эмнэлгийн хувд Америк, Германы бүтээгдэхүүн хэрэглэдэг, төлбөрийн хувьд дундаж үнэтэй. Яваандаа шүдний үнэ маш өндөр болно. Манайхан гадагшаа явахаасаа өмнө шүдээ эмчлүүлье гэсээр ирдэг. Яагаад гэвэл гадаадад маш өндөр үнэтэй. Тэр эмч нар өөрсдийгөө үнэлж байна, гэтэл манайд үгүй. Шүд өөрөө яс учраас кальци фотор дутагдахаар, буруу угааж цэвэрлэхээр цоордог.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.54] 2024-03-23 23:36:41

100 aild baidag nuguu Otgol emch geed baidag ..bagajaa aritgaddgui emch bish biz dee

Зочин [139.5.216.14] 2024-03-22 22:10:40

Яваандаа хүн төрөлхтөн хүний шүдийг оролдог тийм хиймэл шүд зохион бүтээх байлгүүдээ ангаах ураан хөгжиж байгаа үед

Үнэн [66.181.181.184] 2024-03-25 22:13:01

Үнэтэй л бгаашүү шуналын туламнуудаа

ЗОЧИН [103.212.118.30] 2024-03-22 19:55:42

АЖЛЫН ГАЗАР ХУУЧИНДАА БИЗЭЭ, САЙН ЭМЧ, САЙХАН Ч ХҮҮХЭН, АМЖИЛТ ХҮСЬЕ. МӨД ОЧНОО.

Зочин [66.181.188.99] 2024-03-22 12:28:06

Хүн соёлтой үхэх нь чухал

odnoo [49.88.3.84] 2024-04-02 20:42:23

Зочин [49.88.3.84] 2024-04-02 20:41:54

Зочин [202.179.21.211] 2024-03-22 11:14:47

Шүдний эмчилгээ манайхаас хямд хэрнээ илүү сайн газар бас бий шүү

Зочин [103.212.119.35] 2024-03-22 10:30:21

Яаасан ч аймаар айлгадийн ...амаар орох ч гэх шиг аятайхан илэрхийлэх үг монгол хэлэнд түм бум бий дээ

Эрдэнэбаатар [59.153.112.172] 2024-03-22 09:41:41

Бүүр хүүхэд байхын аль социализмын үед "Би шүдний эмч болно. Хувийн шүдний эмнэлэг нээнэ" гэж ярьдаг байсан даа. Дунд сургуулийн нэг ангид хамт сурч байсан найзын хувьд, өдий болтол найзалсан найзынхаа бүүр багын хүсэл мөрөөдөл нь биелэсэнд бахархаж, бас Ангаах ухааны Их Сургуулийн шүдний ангийг "ОНЦ" төгсөж байхад нь баяр, жаргалыг нь хуваалцаж байсандаа бая баярлаж явдаг даа. Найздаа улам их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сувд [66.181.187.179] 2024-03-22 09:54:57

Сайн эмч,сайн найз мин,хаана үйл ажиллагаа явуулж бн вэ,би АНУ-д цуг ажиллаж байсан Сувд бнаа,уулзмаар бн,хаягаа хэлээч,найз нь ноднин нутагтаа ирсэн,99702472 дугаарлуу залгана уу!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.