Сүхбаатар, Дорноговь аймгийн сумдад цас орж, шуурч байна

Aдмин / Орон нутаг

Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээгээр 2024 оны гуравдугаар сарын 27-ны 15:30 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр Халзан суманд нойтон цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна. Мөн Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад нойтон цас, цас орж, Иххэт суманд цасан шуурга шуурч байна.

Мандах, Замын-Үүд сумаас бусад сумын нутгаар салхи 15-20 м/с хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан. Шуурганы хүч оройдоо намдана гэж тус аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Түүнчлэн Өмнөговь аймагт цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул өнөөдөр 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлав.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.