Яармагийг нэгдүгээр хороололтой холбох, III хорооллоос Толгойтын уулзвар хүртэлх замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ

Aдмин / Нийгэм

Нийслэлд он дамжин хийгдэх авто замын бүтээн байгуулалтуудын талаар мэргэжилтэн мэдээлэл өглөө. Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ "Улаанбаатар хотод 31 төсөл, 32 км авто зам, 828 м гүүрний бүтээн байгуулалт он дамжиж хийгдэж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас үргэлжлүүлнэ. +5 градусаас дээш температурт авто замыг барих технологитой. Яармагаас нэгдүгээр хороолол хүртэлх замын ажил үргэлжилнэ. Гачуурт, Улиастайгаас Шархад хүртэлх дөрвөн эгнээ, дөрвөн км замын ажил үргэлжилж, зургаадугаар сарын 30-н гэхэд ашиглалтад оруулна. Улиастайн гол дээгүүр гүүр баригдсан.

III хорооллын эцсээс Толгойтын уулзвар хүртэлх, зургаан эгнээ, таван нүхэн гарцтай замын ажил үргэлжилнэ. Ажлын явц 12%-тай байгаа. Эдгээр зам ашиглалтад орсноор замын түгжрэлийг бууруулна гэж тооцоолсон.

Тухайлбал Яармагийг нэгдүгээр хороололтой холбосон зам ашиглалтад орсноор Наадамчдын замын ачааллыг бууруулна. Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу он дамжин хэрэгжиж буй замын бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх байгууллагууд шалгарсан. Арваннэгдүгээр сарын 30-н хүртэл бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ" хэмээн ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.8] 2024-04-04 11:09:58

Авто засвар арчлалтын кампануудаа дүүргүүдэд задалж өгөөд шахаж шаардаж Ажлуулаач!!! Гадны орнууд замаа эвдэрч Дуусахыг нь хүлээлгүй арчилж бна.Энэ ажлаа шөнийн цагаар цомхон иж бүрэн техник хүн хүчтэйгээр хийгээд байгаа харагдах юм

Иргэн [66.181.186.251] 2024-03-30 07:27:30

Явган хүний нүхэн гарцыг л хиймээр байна. Авто замын уулзваруудыг дээгүүр доогуур зорчихоор хийх хэрэгтэй.

Зочин [103.71.101.243] 2024-03-29 14:31:49

АНхан гарвал шууд царцааж мөнгийг нь шууд иднэ шүү

Зочин [202.126.88.111] 2024-03-30 08:41:58

Haha


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.