Дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болно

Aдмин / Нүүр

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийг өнөөдөр танилцууллаа.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөөдөр 08:00 цагийн байдлаар Баян-Өлгийн баруун, Увсын хойд, Хөвсгөлийн зүүн, Ховд, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-16 см цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн их нь Увсын Давстад 16см байна.

Өчигдөр өдөр говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус дулаан байлаа.

Өнгөрсөн шөнө Монгол Алтай, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -1...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5..+11 градус дулаан хоножээ.

Тав хоногийн цаг агаарын мэдээ:

Дөрөвдүгээр сарын 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Дөрөвдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр Дөрөвдүгээр сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар Дөрөвдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.

Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Завхан, Архангай, Булган, гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.

Салхи:

Дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар 18-24м/с хүрч, шороон шуурганы аюултай үзэгдэл болох төлөв гарлаа.

Агаарын температур:

Дөрөвдүгээр сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байна. 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар одоо байгаа температураас -10...-15 градусаар хүйтэрнэ.

Дөрөвдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна" гэж мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.