Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл

Aдмин / Хууль

“Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гэж ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Энэ агуулга нь хүний эрхийн асуудлаас эхлээд улс оронд таатай, тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэхгүй байгаагаас гадагшаа явах зэрэг олон асуудал хөндөгдөж буйг нийгэм шүүмжилж байна. Энэ асуудлаар хуульч Х.Номингэрэлтэй ярилцлаа.


-ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдэгдэл нийгэмд нэлээд анхаарал татаж байгаа. Хуульч хүний хувьд танаас хүний эрхийн талаар асуумаар байна. Иргэн хаана, хэрхэн амьдрах нь хүний эрхийн асуудал мөн үү?

-Мэдээж Монгол улсын иргэн бүр үндсэн хуульд заасны дагуу гадаад улсад зорчих, тэндээ оршин суух, эх орондоо эргэж ирэх эрхтэй. Энэ нь зөвхөн Монгол хууль тогтоомжоос гадна Олон улсын гэрээ конвенцоор баталгааждаг. Монгол улсын иргэнийг гадагшаа явуулна, явуулахгүй гэдэг хүний эрхийн асуудал яалт ч үгүй яригдаж таарна

Х.Булгантуяа сайдын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагыг сонссон. Манай улс хүн ам цөөтэй. Дотоодод ажиллах хүчээ авч үлдэх асуудал чухал байгаа. Өнөөдрийн байдлаар гадаадад 200 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа бөгөөд хүн амын зургаан хувь гэсэн үг. Тэдний 60 хувь нь амьжиргаа, ажил хөдөлмөрийн орлогоо сайжруулахаар зорьсон. Энэ тохиолдолд ажиллах хүчнээ яаж дотоодод авч үлдэх тухай асуудлыг хөндсөн гэж ойлгосон. Гэхдээ энэ асуудлыг шууд гадаад руу явуулна, явуулахгүй гэдэг байдлаар зохицуулалт хийх боломжгүй. Нэг ёсондоо энэ бол хүний эрхийн ноцтой асуудал.

-Өнөөдөр Монгол Улсад цалин хангамж, амьдрах орчин гээд олон асуудал тулгамдаж байна. Эдгээрийг шийдэхийн тулд иргэд гадаад руу хүнд хөдөлмөр эрхлэхээр явж байгаа шүү дээ. Нийгмийн суурь хэрэгцээг эрх баригч нам хангаж өгөөгүй байж ийм мэдэгдэл хийх нь хэр зөв юм бэ?

-Энэ бол орлого олох, амьдралын таатай нөхцөлийг бий болгох тухай бодлогын чухал асуудал. Хэрвээ эх орондоо ажиллаж амьдарна гэвэл амьжиргаанд хүрэлцэхүйц орлоготой, амьдрах орчин, нийгмийн суурь асуудлууд болох сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ хангагдсан байх асуудал хөндөгдөнө. Энэ бол төрийн үндсэн хийх ёстой ажил. Өргөн хүрээгээр нь шийдвэрлэж байж өнөөдөр яригдаад байгаа гадагшаа иргэд олноор явах эсэх асуудал шийдэгдэх юм.

Иргэдээ барья, эх оронд нь үлдээе гэвэл өргөн хүрээний ажлыг хийх ёстой. Ажлын байрны таатай орчин, бизнес эрхлэлтийн таатай орчин гээд тулгамдаж байгаа асуудал асар өргөн. Ажлын байрыг төр ганцаараа бий болгохгүй. Үүнийг төр ч ганцаараа шийдэх боломжгүй. Ерөөсөө бизнесийн орчныг илүү нээлттэй, таатай болгоход анхаарах ёстой. Санхүүгийн эх үүсвэр, бага хүүтэй зээл, байгаль орчны нөхцөл байдал зэргээс бизнес маш их хамаатай. Бизнесийн гол салбарууд байгаль орчин, цаг уураас хамааралтай байдаг. Нэг ёсондоо маш богино хугацаанд гол салбарууд ажилладаг учраас энэ бүхнийг тооцсон бизнесийн салбарыг бодлого хэрэгтэй. Татварын орчныг сайжруулаад ирвэл гадагшаа явна гэдэг бол үр дагаврын шинжтэй зүйл.

-Эсвэл өнөөдөр нийгэм маань амьдрахад таатай болчихсон уу. Та бас сөрөг хүчин АН-д харьяалагдаж буй хуульч. Цалин хөлс, эдийн засаг, нийгмийн асуудлын тойм судалгаа та бүхэнд бий байх. Гадаадаас иргэдийг авчирлаа гэхэд ажиллаж амьдрах орчин бүрдсэн болов уу?

-Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын судалгаа байдаг. Гадаад руу явж ажил хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн 25-50 хувь нь өрхийн орлого буурсан, 50 хувь нь эргээд буцаж гадагшаа явах сонирхолтой байна гэдэг үр дүн гарсан байдаг. Хэрэв бид бодлогоо сайжруулахгүй бол иргэд маань гадагшаа дүрвэсээр л байна гэсэн үг.

Үүнийг шийдье гэвэл цогц асуудал хөндөгдөж таарна. Хамгийн түрүүнд хөдөлмөр эрхлэлтийн орчиндоо анхаарах хэрэгтэй. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд олон асуудал байсаар л байна. Ажлын байрны бэлгийн дарамт, бага насны

хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл гэх зэрэг бүрэн шийдэгдээгүй асуудлууд байгаа. Залуу гэр бүлүүдийн хувьд ажиллаж амьдрах орчин цогцоороо л тулгамдаж байх жишээтэй.

Нөгөө талд гадагшаа явж байгаа иргэдийн хувьд мэргэжил шаардахгүй ажил эрхлэлтийг голдуу хийж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд боломжийн, ажил мэргэжилтэй хэсэг маань гадаадыг олноор зорьдог болсон байна. Тэд нийгмийн сайн сайхан орчин руу тэмүүлж байна. Эрүүл агаар, боловсрол, эрүүл мэндийн сайн үйлчилгээг чухалчилж байна. Тэгэхээр энэ бол цогцоор харах асуудал. Гэр бүлээрээ нүүж байна гэдэг бол санаа зовох зүйл шүү. Харин боловсрол эзэмшихээр явж байгаа залуусын хувьд дэмжих ёстой.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар гадаадад байгаа иргэдийн тал хувь нь гэр бүлтэй, тал нь ганц бие хүмүүс байна гэж байгаа. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд 2-4 хүүхэдтэй, 33-45 насныхан ажил хөдөлмөр хайж гадны улсыг зорьж байна. Өөр нэг санаа зовоосон судалгаа гэвэл Үндэсний стастистикийн хорооны судалгаагаар 2022 оны байдлаар 90 хоногоос дээш хугацаагаар гадаад улс руу явж байгаа иргэдийн тоо ковидын өмнөх үеэс 3-4 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд 47 мянган иргэн гадагшаа явсан бол 2022 онд 123 мянга болж нэмэгдсэн байна.

-Х.Булгантуяа сайд бол ХНХ-ын сайд, эмэгтэй хүн. Хүний эрх, нийгмийн асуудал талаас мэдрэмжгүй мэдэгдэл хийсэн гэж харж болох уу?

-Ийм төрлийн мэдэгдэлд үгний алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг зүйл ажиглагдаж байгаа нь бодлогын түвшний хүмүүс үр дагавар руугаа л явж байна. Нэгэнт тодорхой бугшсан асуудал нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлдэг. Түүн дээр хөнгөхөн шийдэл гаргасан амархан хариулт болчихов уу гэж харж байна. Энэ асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан гэсэн нь сонирхолтой юм. Нийгмийн суурь ийм том асуудлыг нэг яамны хэмжээнд Ажлын хэсэг байгуулаад шийдчих боломжгүй.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Улс яаж хөгжих вэ? [139.5.219.55] 2024-04-16 10:01:09

Халзан толгойтой орос хүн болох Ленин гэж нөхөр хэлэхдээ … төрт улс оршин тогнохын тулд цэрэг арми, ган хайлуулах үйлдвэр , шинжлэх ухаан боловсрол хөгжих бий болгох ёстой гэсэн юм . Дээр нь нефть боловсруулах гээд бичлээ

Зочин [202.55.188.89] 2024-04-16 08:35:08

Энэ одоо өөрийгөө хуульч гэхээсээ ичээчээ хүний хэлж байгаа үгийн логик санаа агуулгыг ойлгохгүй байж ингэж хуцахаа боль дуугүй хүүхдээ хүмүүжүүл

монгол [66.181.188.66] 2024-04-16 07:31:55

ХУУЛЬЧ ГУАЙ ТА МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ ЭМЭГТЭЙ ХҮН БОЛОХООРОО АЛСЫГ ХАРАХГҮЙ ТУЛГА ТОЙРСОН ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ ДАА

Жишээний хойноос хол яваад байх хэрэггүй. [66.181.160.81] 2024-04-16 12:20:36

Алсыг харахлээр сайдад Эстони, Латвийн ирээдүй Монголд харагдаад байна. Балтийн тэнгисийн орнуудын залуучууд нь эх орноо ХАЯЖ яваад буцаж ирэх ТӨЛӨВГҮЙ гэсэн. Нутагт нь дан хөгшчүүд л үлдсэн, орон нутгийн зарим хотод нь ХООСОН байшин, орон сууц өчнөөн болчихсон. Эдгээр улсын хүн ам нь сүүлийн үед бараг 30 хувь БУУРСАН. Монгол Улс нэг иймэрхүү болох дараагийн ЭЭЛЖИНД орох уу? Үүнийг та нар ХҮСЭЭД байгаа юм уу? Интернетээр мэдээлэл уншиж, бясалгаж, дүгнэлт хийж байгаач.

Хүн ам эцэс төгсгөлгүй цөөрлөа. Зөв үү? [66.181.184.209] 2024-04-15 19:47:03

Монгол бол гадны хөгжилтэй улстай харьцуулахад БАЙНГЫН дорой байна. Хэдийд ч дээр нь гарахгүй. Иймд сайд аргаа бараад л ЗАХИРГААДАЖ байж л хэдэн залуусаа Монголд үлдээхээс ӨӨР ЯАХАВ. Тэгэхгүй бол залуус нутгаасаа зайлаад л, хүн ам эцэс төгсгөлгүй ЦӨӨРӨӨД Л байна.

Зочин [59.153.113.198] 2024-04-15 19:18:36

Гадаад улсуудад хөдөлмөрийн гэрээгээр гаргахаа болих хэрэгтэй ш дээ

Зочин [203.98.76.249] 2024-04-18 11:40:31

монголд хий ажил нв алга. нэг лангуу сахиж байгаа шүү дээ. үйлдвэрүүд нь нэг мангасын гарт орчхсон шинээр гарах боломжгүй

Зочин [66.181.180.139] 2024-04-15 16:56:54

ЭРҮҮЛ МЭНД +ДУНДАЖ НАСЛАЛТ АЗ ЖАРГАЛЫН ИНДЕКС= ---------------------------------------------------- ; МОНГОЛ ЭНЭ ҮЗҮҮЛЭЛТЭЭР АДАГТ БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Мал Бугантуяа чи унш [66.181.180.139] 2024-04-15 16:51:30

иргэд гадагшаа явахыг урьтал болгодоггүй, тархи гадагш урсахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ. үүний тулд төрөөс ийм ийм бодогын ба зйл ажиллагааны арга эмжээ төдий өдийд авна гэж яриач тэнэг энэ нэг утсан хүхэлдэй Бугануяа гэж нэг МАН-ын цагаан ордонд МАН-ын удирдлагын бөгс долоож дээш кранаандуулсан авгай. Үгээ ч олж чалчиж чадахгүй мал хийрхэхээс өөр зүйлгүй. Хөдөлмөрийн яамны үүрэг роль хаана байна. нийгмийн хамгаалал гэж нэг татварын хэдэн төгрөг тараахаас өөр юу ч сэтгэдэггүй дүнхүү. Хөдөлмөрийн талд бол тэг заасан мал. Хаана байна тэр хбдблмбрийн яамны роль, хаана байна ажилгүйдэл бууралт, хаана байна хөдөмөр эрхлэлтийн таатай орчин нөхцөл, цалин хөлсний систем, орлогохуваариалалт, нийгмийн баялаг зөв хуваариалалт???????????????????????

Зочин [202.55.188.89] 2024-04-16 08:37:03

Энэ сайтынхаа эзэн з.энхболдод наад үгнүүдээ хэл

Зочин [139.5.216.135] 2024-04-15 14:49:06

1500$ цалинтай болгочих тэгвэл хүссэн хүсээгүй буцаад ирнэ тэрнээс албан хүчээр боолийн хөдөлмөр хийлгэнэ гэж байхгүй шүү

Ард [202.9.46.207] 2024-04-15 14:31:34

Хуцан биз энэ хужаагиин ирлиизүүд хөгшрөх тусмаа ямар цустайн муу санаатай ааш зантай харагддаг гэдэг шиг арай гэж ар гэрээ тэжээж байгаадаа гай болох нээ нам дагаж хагартлаа баяжсан эр эм том жижиг авилгач хулгаачвэээ ман 8 жил ямар том үйлдвэр барьсан нүүрнии автобусныы богд уулын авилгалын хураасан их хөрөнгө хаана байна бүгд шоу хатуу ялтай болгоно гэсэн яасан авилгал хулгаад зүгээрл иргэдииг хуурсан иимл хүүрүүд ул шал чацагаууд удаан тэвчигүйл байхшүүү доромжлуулж

Зочин [73.189.155.42] 2024-04-17 01:54:09

Үнэн шүү

Зочин [59.153.115.176] 2024-04-15 12:00:13

Монголд хүн амьдрах нөхцөл туйлын хүнд болсоон утаа түгжрэл нийгмийн стресс бухамдал ажилгүйдэл ажлын байр хомс авилга хүнд суртал эрүүл мэндмйн үйлчилгээ сул, хүмүүс нь заваан ухамсаргүй хулгайч хот нь бохир ногоон байгууламж байхгүй өмхий үнэртэй гм олон хүний эрхийн зөрчилтэй болсоон энэ бүх зүйл ойрын үед засагдахгүй тэгээд ч цалин дэндүү бага. 1,0 сая төг өөр яаж амьдрах вэ дээ!!!

Монголчууд бид гадаадаар нэг тарж алга болох ёстой юу? [66.181.184.209] 2024-04-15 19:53:15

Чиний төрсөн нутаг чинь ийм байгаа, энэ бол чиний, миний бодит байдал. Бид тэглээ гээд нутгаа ХАЯАД баян сайхан Европ, Америк, Япон, Солонгост очиж, тэдний бизнесийг хөгжүүлж, суурьшиж, үр удмаа гадаадын хүн болгох ёстой юм уу? Аль эсвэл бид өөрийн төрсөн нутагтаа ядуу ч гэсэн монголоороо үлдэх ёстой юм уу?

Зочин [202.126.88.168] 2024-04-15 10:55:16

БУЛГАНТУЯА гуай юу ярьж байгаагаа мэддэггүй юмуу аль эсвэл хэн нэгэн энэ авгайд заадаг юмуу ямар учиртай үе үе ЭРВААТДАГ ЮМ БОЛОО ЕӨӨӨӨР ОЙЛГОХГҮЙ ЮМ ОДОО ДАХИЖ Л БҮҮ УИХ-Д гарч ирээсэйдээ бурхан минь

Зочин [202.55.188.89] 2024-04-16 08:36:05

Чи бол бүүр өөрийгөө эр эмийг мэдэхгүй юм байгаа

Mgl [91.141.44.217] 2024-04-15 10:49:46

Mongolnuls Gadaadad baigaa irgedteigee niileed niit 5 say hurne. Ene suuliin 34 jil Tur barisan Nam Uls turiihun zugeer ingeed uursdiinhuu hiisennajiliig dugne. Yagaad iim ih hun garsan be? Tgeed bas uursduu garaad zugtaasan baidag!!!!


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.