Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсголд 127 гэрчийг дууджээ

Aдмин / Нийгэм

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ.

Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.

Сонсголын эхний өдрийн “Эмийн хүртээмж” сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвээр гэрчүүдийн мэдээллийг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.15] 2024-04-18 16:31:51

Эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн хүмүүс бодлого гаргаад энэ эмийн асуудал нийгмийн даатгалын асуудал өвчний асуудлуудыг үндсээр нь зохицуулах хэрэгтэй байна одоогийн засгийн газар бол чадахгүй дан бизнесийн хүмүүс байгаа тийм болохлээр эмийн үнэ тэнгэрт хадах нь ч арга үгүй биз

Зочин [59.153.87.15] 2024-04-18 16:29:12

Чанаргүй эмүүдээр дүүрэн болжээ эмнэлгийн үйлчилгээ эмийн үнэ тэнгэрт хадчихсан мөртлөө хангалттай чанартай байдаггүй зүгээр энэ бүхнийг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй байна түүний тулд эрүүл мэндийн салбарын хүмүүсийн төрд байх байр суурь болон оролцоо маш чухал байндаа

Зочин [59.153.87.15] 2024-04-18 16:27:12

эмийн үнэ тэнгэр тултал хадчихсан мөртлөө эрүүл бус эм орж ирж байгааг мэдэх боломжгүй гээд байдаг???? энэ эрүүл мэндийн тал дээр бүх зүйл маш өндөр түвшин хяналттай байх ёстой байдагшдээ энэ бүхний яагаад зохицуулж болохгүй байна вэ?? Бизнесийн хүмүүсээр төр засаг бүрдчихсэн болохлээр ийм байгаад байна уу тийм бол эрүүл мэндийн салбарын хүмүүсийг төрд оруулах хэрэгтэй.

Зочин [202.126.89.200] 2024-04-15 16:43:03

Шинжээч нар нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ, хурлын тэмдэглэл үндэслэж дүгнэлт гаргахгүй шүү, судалгаа л үндэслэнэ шүү,

зочин [103.212.117.90] 2024-04-15 14:57:55

эмд ийн газрын бодлого зохицуулалтын газрын мэргэжи лтэн Янжиндолгор нь худын 7 байранд хувын эмийн сантай ийм л байхад эмийн үнэ тэнгэрт байх нь ойлгомжтой биз дээ ер нь эмийн хамааралтай албан тушаалтангуудаа шалгахад л асуудал амархан шийдэгдэнэ биз дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.