Хариу арга хэмжээ авбал “илүү хүчтэй довтлох” тухай Ираны эрх баригчид Израиль, АНУ-д анхаарууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Бямба гарагийн орой явуулсан агаарын довтолгооных нь хариуд арга хэмжээ авбал “илүү хүчтэй довтлох”-оо Ираны эрх баригчид Израиль, АНУ-ын талд өчигдөр анхааруулжээ. “Хэрвээ Сионист дэглэм, түүнийг дэмжигчид бодлогогүй үйлдэл гаргавал илүү шийдэмгий, илүү хүчтэй хариу арга хэмжээ авахыг анхааруулж байна” гэж Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Ираны зэвсэгт хүчний ерөнхий командлагч, хошууч генерал Мохаммад Багери өмнө нь бас ижил утгатай мэдэгдлийг телевизээр цацсан юм.

Тэрбээр Ираны явуулсан агаарын довтолгоо “бүх зорилгоо биелүүлсэн тул цааш үргэлжлэхгүй, зогсож байна” гэж энэ үеэр ярьжээ. Бямба гарагт явуулсан довтолгоо нь дайн дэгдээхгүй байх хэмжээнд хэрэгжихээр урьдчилан тооцоологдсон байсныг Ираны гадаад хэргийн сайд Амир Абдоллахян бас Ням гарагийн өглөө мэдэгдсэн байна.

Түүний баталснаар довтолгоо эхлэхээс 72 цагийн өмнө Тегераны эрх баригчид АНУ-ын талд “хязгаарлагдмал”, “өөрийгөө хамгаалах зорилготой” ажиллагаа явуулах гэж байгаагаа урьдчилж мэдэгдсэн гэнэ.

Ням гарагт Израилийн тал Иранаас харвасан бүх зэвсгийн 99 хувийг холбоотнуудынхаа тусламжтайгаар амжилттай устгаснаа зарласан юм. Гэхдээ Ирантай үүссэн сөргөлдөөн дуусах болоогүйг өчигдөр тус улсын батлан хамгаалахын сайд Йоав Галлант телевизээр үг хэлэхдээ анхааруулжээ.

Эх сурвалж: Aljazeera


Сэтгэгдэл

Зочин [73.71.17.237] 2024-04-17 08:42:32

Амныхаа хэрээр солиорох юмаа.Наад харвасан пуужингууд нь бүгд устсан.7 орны хамтарсан цэргийн хүчээр.Израйльтай Америк хамт гэдгээ хэлсэн.Одоо тэгээд одоо өмхий орос тэнэг лалрын лалуудаас айх хүн байхуу.Иран хирээ мэдсэн одоо.

Эрүүл иргэн [66.181.184.131] 2024-04-16 11:53:50

Зочин [202.9.46.43] 2024-04-15 12:25:34

2r dainii uyd l juuduudiig duusgatsan bol odiid ene delhii arai tsewerhen baih bailaa

Зочин [66.181.190.23] 2024-04-15 12:38:55

Тийм. Ертөнцийн хог бол жүүдүүдд

Зочин [192.42.116.198] 2024-04-15 12:19:11

Израйль пуужингуудын 99%-г устгасан юм бол үлдсэн 1% нь Израйлийн байлдааны онгоцуудыг бааз дээр нь устгачихлаа,. Баиден Израйль-Ираны асуудалд оролцохгүй гээд гэдийчихлээ. Оросын ТЦ цохилтын хөлөг Улаан тэнгист ороод ирсэн. Нетьяанаху онгоцондоо суугаад зугтаачихлаа. Палестиний энгийн иргэд хүүхэд эмэгтэйчүүдийг алж хядааад байдаг Израйль ийм өчүүхэн байжээ гэдгийг дэлхий мэдэж авлаа.

Зочин [66.181.184.131] 2024-04-16 11:53:18

Зочин [103.57.94.230] 2024-04-16 09:53:20

Израйль өөрсдийгөө маш их хамгаалж байсан АНУ-аас харин ихэр цамхаг нэрээр үндэсний удирдагчдыг нь устгасан санагдаад байна АНУ л хамгийн итгэж болохгүй улс гэдгээ харууллаа

Зочин [103.212.162.143] 2024-04-15 23:22:59


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.