Д.Тогтохсүрэн: Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг яаралтай батална

Aдмин / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Дотооддоо гурван асуудал хэлэлцлээ. УИХ нэг сар гаруйн хугацаанд хуралдана. Энэ хугацаанд хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-тай холбоотой гурван хуулийн төсөл байна. Мал аж ахуйн салбартай холбоотой гурван хуулийн төсөл бий. Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл байна. Энэ гурван чиглэлийн хуулийн төслийг тавдугаар сарын 15-наас өмнө батлахаар ярилцлаа.

Мөн Байнгын хороодын ирцийг бүрдүүлэх асуудлаар дотооддоо ярилцлаа. УИХ-ын гишүүдийг даваа, баасан гарагт тогтмол суух чиглэлийг өгч байгаа. Сүүлийн үед ирц нэмэгдэж байна. Тойрог томссон тул УИХ-ын гишүүн гурван тойрогт ажиллах шаардлага гарч байгааг хэлж байна. Сонгуулийн тухай хуулиар тавдугаар сарын 15-аас өмнө ажиллах боломжтой.

Үүнээс хойш зургадугаар сарын 10 хүртэл гишүүд тойрогтоо ажиллах боломжгүй учраас УИХ-ын гишүүдээс тойрогтоо ажиллах шаардлагатай байгааг хэлж байгаа юм. Иймээс хориглож болохгүй. Бид бямба, ням, зарим үед даваа гарагт бүлгийн хурал хийх, зарим үед хойшлуулж байгаа. Хамгийн хүндрэлтэй нь, Байнгын хорооны хуралдааны ирц хангалтгүй байна.

Импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх төслийг УИХ-д оруулж ирснээс хойш 45 хонож байгаа тухай Д.Амарбаясгалан дарга худлаа ярьсан байна билээ. Гуравдугаар сарын 19-нд УИХ-аар оруулсан. Үүнээс хойш 23 хонож байгаа юм. Гурилыг импортын татвараас чөлөөлөх нь хоёр талтай. Иймд аль аль талыг нь авч үзнэ. Төсвийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулсан тул энэ сард багтаан хуулийн төслийг хэлэлцүүлнэ" гэсэн юм.


Сэтгэгдэл

man [203.23.49.64] 2024-04-16 10:47:07

ene omd gutliin hulgaich zail

ЗОЧИН [202.126.89.181] 2024-04-16 09:28:58

ХУЛГАРУУД ХУЛГАЙ ХИЙХ МӨНГӨӨ БЭЛДЭЖ БАЙНА. САН БАЙГУУЛЖ БАЙГААД ХУЛГАЙЛДАГ НӨГӨӨ АРГАДАА Ч ШИЛЖЛЭЭ ДЭЭ ЭНЭ 76 ХУЛГАЙЧААР ОДОО ХУУЛЬ БАТЛУУЛАХ ИТГЭЛ АЛГА ТҮҮНИЙ ОРОНД ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД ДАЛД ОРЦГОО


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.