А.Отгонболд Бюльбюлийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцоно

Aдмин / Энтертайнмент

Бюльбюлийн нэрэмжит олон улсын шилдэг теноруудын уралдаан ирэх зургадугаар сарын 3-9-нд Азербайжаны Баку хотын Эрдмийн филармонид болно. Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Израиль, Гүрж, Люксенбург, АНУ, Унгар, Грек, Тайланд, Португал, Узбекистан, Казахстан, Азербайжан зэрэг орны 100 гаруй дуурийн дуучин мэдүүлгээ өгөөд буй Бюльбюлийн дурсгалд зориулсан олон улсын дуурийн дуулаачдын ес дэх удаагийн уралдаанд манай улсаас “Улаанбаатар” театрын гцолол дуучин А.Отгонболд оролцохоор болжээ.

Тэрбээр 2022 онд Монгол Улсын Консерваторид ардын жүжигчин, төрийн соёрхолт, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн ангид суралцсан Монголын шилдэг теноруудын нэг. Түүнчлэн ОХУ-ын Новосибирскийн консерваторид давхар суралцснаар профессор Дмитрий Сусловын ангийг амжилттай дүүргэсэн өсөж яваа, ирээдүйтэй авьяастан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.