Дээд боловсролын байгууллагад оюутан элсэх босго оноог 420 болгов

Aдмин / Боловсрол

Жил бүр босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоож өгөхөөр хуульчилсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоосон.

Элсэлтийн шалгалтын шалгуур шаардлагад босго онооноос гадна:

  • Багш бэлтгэх хөтөлбөрүүдийн босго онооны хэмжээг нэмэгдүүлсэн.
  • БШУ-ны сайдын 2023 оны “Босго оноо тогтоох тухай” А/97 дугаар тушаалтай хичээл сонголтын хувьд ялгаа бага зарим нэг өөрчлөлт оруулсан. Тухайлбал: Эрхзүй хөтөлбөрт ЭШ-1 Математик ЭШ-2 Нийгэм судлал байсныг хооронд сольсон гэх мэт
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр элсэгчийг "Элсэлтийн шалгалт-1"-д заасан хичээлийн аль нэгийг "Элсэлтийн шалгалт-2"-т заасан хичээлд харгалзах босго оноонд шилжүүлэн тооцож болно.
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр ур чадварын шалгалтын оноог "Элсэлтийн шалгалт-1"-д зааснаас бусад элсэлтийн шалгалтын аль нэг хичээлийн 480 ба түүнээс дээш оноогоор дүйцүүлэн тооцож болох зэргийг журамд зааж өгсөн байна.

Мөн “Оюутан элсүүлэх журам”-д элсэлтийн шалгалтгүй элсүүлэх нөхцөлүүдийг зааж өгчээ. Үүнд:

  • Ажлын туршлагатай /30+/ суралцагч /Элсэн суралцах хөтөлбөрийн чиглэлээр 3-аас жил доошгүй жил ажилласан/
  • Шаталсан сургуулийн суралцагч
  • Гадаад оюутан /Суралцах хэлний шалгалт/
  • Дэд бакалавр, Бакалаврын зэрэгтэй суралцагч
  • Давхар мэргэжлээр суралцагч
  • Улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн
  • Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч
  • Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог дүйцүүлэн тооцуулсан иргэн


Сэтгэгдэл

zochin [199.182.234.92] 2024-04-22 18:11:57

ERGUI MAL, mongoliin bolovsroloor togloj duusahgui yum aa

зочин [103.57.93.129] 2024-04-21 15:59:04

Уг нь 600 байсан биз дээ? гэтэл одоо 420?????? Монголын боловсрол ямар болчихсоныг 420 нь шууд илтгээд байгаа юм биш үү? Монголын багш нарын чадвар, чанар ямар түвшинд байгаа вэ? Онооны байдлаараа гадаадын ИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, ХААИС гэсэн дарааллаар хүүхдүүд гол төлөв их сургуулийг сонгон суралцдаг уу? Багш сайн чадвартай чанга байж, сайн мэргэжилтэн бэлтгэгддэг биз дээ?

Боловсрол сөнөсөн [66.181.188.23] 2024-04-21 09:35:23

800 оноо авахаас 420 оноо авахад л Их сургуульд тэнцэхнээ дээ. Бараг 2 = нэмэх шд . Хуучнаар бол ТМС д ч орж чадахгүй ш кккк

Зочин [103.168.34.52] 2024-04-20 21:50:56

Монголын боловсрол шал руугаа шаалаа л даа. Юу ч хийгээгүй хоосон цаас өгөхөд л 400 оноо бдаг биз дээ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.