НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…

Aдмин / Улстөр

Цагийн ороо бусгаад сод хүмүүн болж Монголд төрөөд эмгэнэлтэй хувь заяанд хөтлүүлж хар залуугаараа халуун амиа таслуулсан хөөрхий Санжаасүрэнгийн Зориг ХЭНД ЯМАР ГЭМ ХИЙСЭН ГЭЖ? Төрд ихийг бүтээж зөв шударга үзэл санаагаа үлдээгээд одоо нэгэнт бидний дунд байхгүй ч сайн хүний нэрийг хэчнээн зуун мянган удаа худалдаж, ашиглаж, худал үнэн ярьж нэр хүнд олох хэрэгсэл төдий болгох вэ??? С. Зоригийн ээж нэгэнтээ найзаасаа “миний хүүг яагаад тийм олон хутгалж байгаа юм бэ” гэж гомдолтойгоор асууж байсан гэдэг.

Энэ гашуун асуулт бүх Монголчуудын харуусал гунигт сэтгэлийн үзүүрт уяатай байдаг хэдий ч зарим увайгүйчүүд болоод ёс суртахуунаа гээсэн ёрын цаг үеийнхний хувьд тайван нойрсох ч боломж олгохгүй өдий хүрчээ. Дөрвөн жилийн хугацаатай Зоригийн хэргийн захиалагч гэх аль нэг этгээдийн нэрийг зарлах мода дэлгэрч түүний хорвоогоос хальсан нэр хүндийг амьд мэт ашиглацгаах нь дэндүү эмгэнэлтэй.

Хэрвээ Зоригийн хэргийг үйлдсэн эсэх, Зориг тухайн үед Ерөнхий сайд болох байсан эсэхээс үл хамаараад маргалдагч талууд хоёул Монголын ард түмнээс болоод Зориг агсны ар гэрээс уучлалт гуйх ч ёстой.

Тэр зүгээр л Санжаасүрэн аавын Доржпагма ээжийнхээ болоод ах дүү нарынхаа хайртай Зориг нь байсан болохоос ёс зүйг уландаа гишгэгчдэд амьдрал ахуй, хань жил зам замналаа шүүлгүүлсээр, сэглүүлсээр дуусах нүгэлтэн биш. Ирээдүй хойч залуучуудад түүний хэлсэн үг хийсэн үйлдэл баримталж байсан зарчим үзэл баримтлал энэ чигээрээ л үлдэх учраас Зоригийн хэргийг захиалж үйлдүүлсэн нь ч далдалж ужгируулсан нь ч цөм “баатар” болох эрх дарх лав олгогдоогүй. Түүний амьгүй нэрийг ашиглаж хэдэн ч жил улс төрийн тогоо буцалж, ширгэв. Одоо болоо доо…

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.31] 2024-04-28 21:31:10

Харин ч алуурчин нь олдож ял шийтгэлээ хүлээсэн цагт сүнс нь амирлана шүү. Тиймээс алуурчныг олж талийгаачийн сүнсийг завсрын ертөнцөөс нь салгаж дараагийн төрөлд нь очуулмаар байна

цЭДЭНСОДНОМ [66.181.179.9] 2024-04-25 16:48:49

Яг бодлоо хэлэхэд МАН одоо болио. 1998 оноос хойш танай нам С.Зоригийн үхлээр сонгууль хийж олонч ялалт авлаа. Энэ хүний ясыг өндөрзүүлэхээ болиод өгөөч. Одоо бүр байчихаад эхнэрийг нь хүртэл ашиглах дээрээ тулсан байх шивдээ. Танай нам захиалсан эсэхийг мэдэхгүй ч манай МАХН-ын удирдлагууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү.

харамсагч [66.181.191.166] 2024-04-23 21:51:05

Ардын намынхан байсан цагт энэ хэргийг задлахгүй нь ойлгомжтой,Тэд өөрсдийгөө илчлэх боловуу даа??????????????????????

Зочин [43.228.131.90] 2024-04-24 06:30:18

Ардын намынд хамаагүй ан намд элбэгийн гар хөлийнхөн гуйвуулаж ард түмэний толгой эргүүлэх гэж захиалагч нар нь тодорч байна энэ хэрэг хойшид яригдахгүй ард түмэн төрсөн өдрийг тэмдэглэх л болно

зочин [103.57.94.53] 2024-04-23 16:25:23

Хамтран амьдрагч эмэгтэй нь маны гар хөл болж инээд алдан дамшиглан түмний дургүйцлийг хүргэлээ Эхнэргүй ганц бие залууд огт зохихгүй хамтрагч таарсан нь харамсал төрүүлж байлаа Яаж ч дамшиглаж нэр хүндийг нь ашиглаж шоудаж байсан ч ард түмний хүндлэл хүлээж түүхэнд бичигдсэн эх оронч хүн үеийн үед сайнаар дурсагдах нь мэдээж

Батхүү [202.55.188.116] 2024-04-23 13:32:55

Үнэн дээ.хайран хүн гэж бодох юм.бохир жул улс төрчид дөрөөлөх сэдэв болох юм.хамгийн анх мөрөн хурандаа хоол олж идсэн. Тэр их юм мэднэ дээ

Монгол Улсын иргэн [103.57.94.56] 2024-04-23 09:58:36

Яг үнэн. Тэр хүнийг одоо тайван нойрсуулаачээ, арчаагүй муусайн, урвагч УЛСТӨРЧИД ӨӨ. хөөрхий ээж нь насан эцэс болтлоо хүүгийнхээ хойноос харамсаж байгаад сэтгэлийн асар их шаналал зовлон тээж байгаад л хорвоогоос хальсан. Ийм зүйлийг дайсандаа ч хүсэх юм биш. Одоо үлдсэн төрөл төрөгсдөд нь ямархуу байгааг нэг жаахан ч гэсэн бодож үзээч ээ. Хүний мууг их үзвэл өөрийг чинь яг ийм зүйл хүлээж байгаа шүү,

Зочин [202.5.194.157] 2024-04-23 09:33:21

Яг үнэн. Одоо болимоор юм. Өмнөх сонгуулийн өмнө Отгонбилэг агсныг захиалагч гээд баахан ялласан. Одоо Элбэгдорж гээд...

Зочин [139.5.216.26] 2024-04-22 23:49:51

Хэрэг нь илрэхгүй бол сүнс нь амирлахгүй шүү. Бие нь байхгүй ч сүнс нь та нарыг дагаад л явж байгаа

Зочин [203.91.115.40] 2024-04-22 23:48:39

АН-ынхан талийгаач С.Зоригийг оросын эрлийз байсан гээд түүнийг үздэггүй байсан. АНУ-г шүтдэг хүмүүсээс өөр юу хүлээх вэ дээ.

Ардын намыг устгая. [66.181.191.166] 2024-04-23 21:47:10

Эргүү минь дээ өөрсдийн санаанд таараагүй хэн бүхнийг янз бүрийн байдлаар гүтгэж хөнөөж хэлмэгдүүлж ирсэн түүхийг мэддэггүй юмуу? Ардын намын алуурчид шүү дээ

Зочин [139.5.217.211] 2024-04-23 05:39:09

Ёстой жинхэнэ бодитоор бичлээ оюука минь чи одоо наад мууххй үйлдлээ зогсоо наад ахдах дэмийрээд бга хүмүүсээ зогсоо

Зочин [66.181.184.173] 2024-04-22 20:54:16

энэ муухай хэргийн эздий заавал лирүүлэх ёстой. МАН= Оюунэрдэнэ энэ удаад ноцтой мэдэгдэл хийж олны сэтгэлийг маш их хөндүүрлүүлж хүлээлт үүсгэлээ. Хэрэв энэ үгнийхээ эзэн нь болж хэргийн эзнийг илрүүлэхгүй бол МАН үүрд булшлагдана шүү. Ингэж хүний аллага-харамсалтайгаар амиа алуурчдын гарт алдсан хүнээр шоу хийж төрийн эрхнэд гараад уг асуудлыг илрүүлж шийдэхгүй бол монголын ард түмэн заавал хариуг нь МАН-ын хулгайчдаас хатуу нэхэх болно.

Зочин [202.126.91.130] 2024-04-22 17:44:14

hamgiin zavaan ni yag songuuliin omno metrotoigoo tsug showdaad....

ЗОЧИН [103.10.22.170] 2024-04-22 17:29:34

ЭНЭ УДАА БУЛГАН, МАН, МОНГОЛЫН ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫН МАФИЙН БҮЛЭГ, ТҮҮНИЙ ТОЛГОЙЛОГЧ ОЮУНЭРДЭНЭ НАР АСАР ИХ МӨНГӨӨР ЁСТОЙ УЙВААГҮЙ МУУХАЙ, ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ СОНГУУЛИЙН УЛС ТӨР ХИЙЛЭЭДЭЭ.

ЗОЧИН [49.0.135.63] 2024-04-23 10:05:07

БУЛГАНЫГ ДАХИН ЭРҮҮДЭН ШҮҮГЭЭД ЗАХИАЛАГЧИЙГ НЬ ХЭЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ АВГАЙ БҮХНИЙГ МЭДЭЖ БАЙГАА.

Зочин [202.55.188.116] 2024-04-22 22:32:48

Булган зөв мэдээлэл өглөө алуурчин г Элбэгдорж гэдэг юм гэдэг нөхөр захиалсан гэдгийг бүгдээр ээ сонслоо ял асуу

Зочин [139.5.216.246] 2024-04-22 21:41:02

Ардчиллын нэр барьсан алуурчид илэрэх гээд үхэхнээ.Түүний бөгс долоогчид амиа тавих нээ.та нар удахгүй бүгд хорвоогоос зайлнаа за

Зочин [202.9.40.189] 2024-04-22 18:51:32

Яг тийм

иргэн [202.9.46.201] 2024-04-22 16:18:18

АН ынхан одоо энэ хэргийг хаяач гээд байх ют аа

иргэн [202.9.46.201] 2024-04-22 16:15:57

Хэргийн учгийг заавал олох төрийн үүрэг бий, Ясыг нъ өндөлзүүлээд яахав гээд зүгээр хаяад явах хэрэг үү үүний ард хэн нэгэн бузар алуурчин нуугдаж байгаа, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ , шүү

Зочин [103.57.95.150] 2024-04-22 11:35:41

Тамлагдаж алагдсан хүн тайван нойрсохуу боддоо дурак

"Сайн хүний нэрийг 100 удаа ашиглана" гэдэг биздээ. [66.181.160.115] 2024-04-22 11:34:46

Энэ хэмжээний дараагийн хохирогч буюу золиос ГАРЧ ИРТЭЛ ч энэ хүний нэр ба дурсгалыг өндөлзүүлээд байх нь дээ. Тэр шинэ золиосын хэлбэр нь Бирмын Аун Сан Сү Чи шиг шоронд хийх, эсхүл Орост "сэтгэл мэдрэлийн өвчтөн" болгох, эсхүл Энэтхэгт Индира Ганди шиг бусдад хорлогдох байж болно. Тэр хүртэл энэ хүнийг тал талаас нь бүхий л хэлбэрээр ОРОЛДООД Л байх шинжтэй. Тэгээд ч хөшөө нь хүн бүрийн нүдэн дээр ЯГ ХОТЫН ТӨВД байх юмдаа.

БАДМАА [75.190.35.176] 2024-04-22 10:31:03

ХӨӨРХИЙ ТАЛИЙГЧ ЗОРИГИЙН ЯСЫН ЯМАР ИХ ӨЭДӨЛЗҮҮЛДЭГ ЮМ БЭ ТЭР ХҮНИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ

Зочин [202.55.191.194] 2024-04-22 11:23:07

битгий хуц, ямар жамаараа өнгөрсөн биш алуурчдын гарт өнгөрсөн тул тэр алуурчдыг илэрүүлж байж энэ бүхэнд цэг тавина, хүзүүгүй зандалчин хулгайч, алуурчин түүний баг фракцыг хуулийн дор шүүж ялыг нь өгч байж л дуусгана даа


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.