Халамж нэг жилийн дотор 2.3 дахин нэмэгджээ

Aдмин / Нийгэм

Энэ оны гурван сарын байдлаар нийгмийн халамжийн тэтгэвэрт 55 мянган хүн хамрагдсан болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 144 хүнээр буюу 0.3 хувиар өссөн дүн аж. Үүнийг дагаад тэтгэврийн хэмжээ 15.4 хувиар буюу өмнөх оны мөн үеэс 7.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 53.3 тэрбум төгрөг болжээ.

Статистикаар, нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний улиралд 64.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 36.8 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны нэгдүгээр улиралд 117.9 мянган хүн хамрагдсан бөгөөд тэн хагас нь буюу 51.9 хувь нь асаргааны тэтгэмж авчээ. Тэгвэл 48.1 хувь нь онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагджээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.14] 2024-04-26 22:45:40

Халамж авагсдын 99 хувь нь өөрсдийгөө шизофренитэй гэж жүжиглэдэг гуйлгачид юм. Улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгдөг СЭМҮТ-ийн их эмч нар чадваргүй юм. Халамж авагсдын дийлэнх нь бас СЭМҮТ-ийн их эмч нарын хамаатнууд нь юм.

иргэн [139.5.217.98] 2024-04-24 12:05:57

Хороон дүүргүүд танил талтайн л Халамж авдаг шдээ Шалгаад л болиулах хэрэгтэйшдээ !!!!!!!! таслан Зогсоо!!!!!!

ЗОЧИН [202.126.91.148] 2024-04-24 10:30:18

НДШ ТӨЛДӨГГҮЙ МАЛЧИДАД ТЭТГЭВЭР ОЛГОХОО Л БОЛЬЧИХ НДШ ТӨЛСӨН ХҮМҮҮС НЬ ТЭТГЭВЭР АВЪЯА ТӨЛӨӨГҮЙ НЬ ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНД ИХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨӨД ТЭТГЭРВЭЭ АВБАЛ ТЭР Л БИЗ БҮХ ЗҮЙЛД ШУДРАГА БАЙМААР БАЙНА. ШУДРАГА НДШ ТӨЛСӨН НӨХДҮҮДИЙН МӨНГИЙГ ШИМЭГЧЛЭН АМЬДРАГ НАР БАЙЖ БОЛОХГҮЙ ҮР ХҮҮХДЭЭ Л ШИМЭГЧИЛ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.