"Эмийн сонсголоор гарсан мэдээллийн дагуу 200 гаруй албан тушаалтны нэрсийг Авлигатай Тэмцэх Газарт өгсөн

Д.Тулга / Эрүүл мэнд

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Эм ханган нийлүүлдэг байгууллагуудын төлөөлөл гэх байдлаар шийдвэр гаргадаг байгууллага дотор нэвчсэн байгаагийн нэг тод илрэл бол эмийн сонсголоор танилцуулсан хамаарал бүхий этгээдүүд, нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүсийн тоо юм.

Бид гэм буруутайг тогтоохгүй, хууль хүчний байгууллага биелүүлэх ёстой учир 200 гаруй албан тушаалтны нэрсийг Авлигатай Тэмцэх Газарт өгсөн талаар сонсголын үеэр яригдлаа.


Сэтгэгдэл

Иргэн [59.153.86.144] 2024-05-06 09:36:26

Би гэр бүлдээ үнэтэй эм авч өгч байгаагүй. Дүү маань гадаадад сурдаг, Амаоксицлин авч явдаг байсан чинь шавар шиг юм байсан хаясан гэж байсан. Эмнүүд үнэтэй байх тусмаа хуурамч гэж надад мэдрэгддэг байсан. Хүүхдүүдээ ханиад хүрэхэд кальциглюканат, тарваган шийр, миксагрипп авч өгсөөр өдий хүрсэн. Өвчин намдаагахад анальгин. Ийм л хэрэгтлээтэй байдаг.

Төгсгөлийн шоу болоод өнгөрөвш. [66.181.184.209] 2024-05-04 19:45:58

Нэр өгөх нь ч тийм ч их үр бүтээлтэй зүйл биш. Одоо бол сонгуулийн өмнөх ШОУ Л болж байнадоо. Гол нь хариуцлага хүлээлгэж чадах уу, барах уу? УИХ-д сонсгол хийсэн улс төрчдийн тэн хагас нь 6-р сард дахин сонгогдохгүй ш дээ.

Зочин [202.126.90.188] 2024-05-03 10:19:30

Чанаргүй эм тариа өчнөөн хүнийн амь нас амьдралаар тоглож байна

Зочин [66.181.183.213] 2024-05-02 19:45:58

Бүгдийг нь төрөөс хөөж явуул.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.