Манай улсаас БНХАУ-д мах, гурил, ус, самар экспортлох эрхтэй 55 ААН байдаг

Aдмин / Нүүр

Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 22, усны бүтээгдэхүүн экспортлох эрхтэй тав, гурил экспортлох эрхтэй 13, самар экспортлох эрхтэй 15 аж ахуйн нэгж байдаг байна.

Монгол, Хятад хоёр улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-ны өдөр хүнсний бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжид БНХАУ-ын импортын хүнсний бүтээгдэхүүний стандарт, тус улсын гаалийн системийн бүртгэл зэрэг сэдвээр цахим сургалт зохион байгуулжээ.

Энэ удаагийн сургалтад манай улсын мах, махан бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч 70 гаруй аж ахуйн нэгжийн 120 төлөөлөл хамрагдсан байна.

Хүнсний бүтээгдэхүүн экспортлох эрхтэй аж ахуйн нэгжийн жагсаалтыг БНХАУ-ын ГЕГ-ын цахим хуудаснаас харах боломжтой.

Цахим сургалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, ХХААХҮЯ, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:03

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:16:03

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.