Гэмт хэрэгтнүүд ял завших тусам саарал жагсаалтаас гарахад улам хэцүү болно

Л.Батцэнгэл / Хууль

УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлээд буй Н.Номтойбаяр “Өдрийн сонин”-д гарсан “Би тулдаа тэсч байна, надаас өөр хүн бол өдийд боогоод үхчихсэн байгаа” ярилцлагадаа Үнэхээр намайг намайг хөөж байгаа юм бол МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна. ЖДҮ-чдээ намаасаа гарга. Адилхан л зарчим үйлчлэх ёстой” гэлээ. Эндээс Монгол Улсын эрүүгийн хууль ч бай, энгийн дүрэм журам ч бай аавын хүүд алагтай булагтай ханддаг байдал анзаарагдана.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг 2019 оны аравдугаар сарын 29-нд Төрийн ордонд болоход Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн 2015 оны Эрүүгийн хууль болон 2017 оны нэмэлт өөрчлөлт оруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гарч буй зөрчлүүдийн талаар ноцтой баримтууд дурдаж байсан.Монгол Улс 1984 оны Эрүүгийн хууль мөн 2002 оны Эрүүгийн хууль гэмт хэргийн төрөл болоод оногдуулах ялын хэмжээнээс хамаарч хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоож иржээ.

2017 оны тавдугаар сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж өөрчилсөн. Уг заалт хэрэгжиж эхэлсэн өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийтдээ 400 гаруй хүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тус хэргүүдийг төрлүүдээр нь авч үзвэл,

  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг хамгийн их буюу 190 хэрэг буюу 64.1 хувь, 234 хүн буюу 63.9 хувь
  • Хулгайлах таван хэргийн таван хүн
  • Хахууль авах хоёр хэргийн гурван хүн
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хоёр хэргийн хоёр хүн
  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хоёр хэргийн хоёр хүн тус тус хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгджээ.

Ч.Батцэрэн “Шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг судалж үзэхэд нэг талаас гэмт хэргийн хугацаа дуусах дөхсөн үед зарим тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх тохиолдлууд гарсан. Мөн хэргийн оролцогчид шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг, үндэслэлтэй, үндэслэлгүйгээр завж заалдах гомдол гаргадаг ийм байдлаар хугацаа хожих явдал түгээмэл байна. Тухайлбал, нэг жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тогтоосон. Найман жил хүртэлх хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг таван жилээр тогтоосон.

Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эхлэн эрүүгийн хууль үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолох журмыг сэргээн хуульчлахыг зарчмын хувьд дэмжиж байна. Үүнээс гадна Эрүүгийн тухай хуульд заасан гэмт хэргийн төрөлд тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг харгалзан энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг ялгамжтай тогтоох, зарим төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, энэ талаар бусад улсын Эрүүгийн тухай хуульд заасан зохицуулалтуудыг харьцуулан судлах Монгол Улсын өнөөгийн нөхцөлд тохирсон хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг цаг алдахгүй шинэчлэн тогтоох шаардлагатай” гэж байсан.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, ЭТТ ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэрэг дээрх байдлаар хуулийн хариуцлагаас мултарч үлдэж байв. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнг таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар, Я.Батсуурьт таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тус тус олгосон. Гэвч эдгээр нэмэгдэл болон үндсэн ялыг өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлж байсан.

Хууль завших явдал одоо бүүр цагаандаа гарч эх орноосоо дүрвэн цагаачлах, оргон зайлах үзэгдэл ч газар авч байна. Үүний зөвхөн нэг жишээ бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д очоод бүгсэн явдал. Тэрээр одоо хилийн чинадаас Монгол Улстай шүүхдэлцэнэ гээд гадаадын өндөр өртөг бүхий хуулийн фирм хөлсөлчихөөд сууж байна. Монгол Улсын иргэн ямар нэгэн гэмт үйлдэл үйлдсэн л бол хуулийн дагуу хариуцлага тооцохгүй бол манай улс саарал жагсаалтаас гарна гэдэг үнэхээр бүтэхгүй зүйл болно. Олон улсын экспертүүд Монголын хууль шүүхийнхний авилгач, арчаагүй байдлыг анзаарч л суугаа нь гарцаагүй юм. Тиймээс хуулиа л чандлан мөрдөхөөс аргагүй байдал амьдралын эрхээр үүсэн гарч ирж байна даа.


Сэтгэгдэл

Зочин [202.131.235.198] 2020-02-07 12:34:10

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Цухалдагч [150.129.141.68] 2020-02-06 20:41:23

Тэгвэл шүүхээ татан буулгаж 9эрүүг сэргээж ард иргэдийн шүүх байгуулах хэрэгтэй болжээ.урдаас шүүгч гэрээгээр авбал яасан юм бэ.

зочин [119.40.103.6] 2020-02-06 12:03:56

Шүүхийн байгууллага ингэж ялзарсан байхад Монгол улс саарал жагсаалтаас гарах нь бүү хэл хар жагсаалтад орно. Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн шүүгчид байгаа цагт Ионгол улс урагшаа ахихгүй.

Зочин [203.217.139.225] 2020-02-06 10:56:22

Gaaliin kheden darga nariig saikhan omgoolj bna aa. Jaaj saaral jagsaaltaas garnaa!!! Delkhii bugdiig kharj bna teneguudee!!!

иргэн [64.119.27.49] 2020-02-06 10:48:58

оргон зайлсан гадаад руу гарчихаад дуудахаар ирэхгүй байгаа зэрэг асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох хэрэгтэы шдээ.тухайлбал гадаадад гарчихаад дуудсан хугацаандаа ирэхгүй байгаа Cайханбилэгийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох хэрэгтэй.ийм аргаар ял завших нь гэмт хэрэгтнүүдийн гол арга болоод байна.

Зочин [202.131.233.10] 2020-02-06 10:30:48

ШҮҮХ ЯЛЗАРСААН

ЗОЧИН [202.9.46.156] 2020-02-06 10:13:37

МАНАЙ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРУУЛСАН ХАМГИЙН ГОЛ БУРУУТАН ТЭГЭХ ҮНДСИЙГ НЬ ТАВИГЧ НЬ НӨГӨӨ Л ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ ОФФШОРЧИН ЛУЙВАР ХИЙГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ШҮҮ ДЭЭ. ТЭРНИЙГ МОНГОЛ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙГАА. ТИЙМ ГОЛ ГЭМТ ХЭРЭГТНЭЭ ГЭМТ ХЭРЭГ БҮРЭЭР НЬ ЯЛ ӨГДӨГСӨН БОЛ АРАЙ ЦААЗЛУУЛДАГГҮЙ ЮМ ГЭХЭД ХЭДЭН ЗУУН ЖИЛИЙН ЯЛ АВАХААР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН, ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШГААС УРВАН ТЭРСЭЛСЭН ТЭР ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙГ ЯЛЛАХГҮЙ ХУЛГАЙ ЗУЛГИЙ ДЭЭРЭМ ТОНУУЛ АВЛИГААР ОЛЖ АВСАН АСАР ОЛОН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЭНД ТЭНД НУУСАН МӨНГӨ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХГҮЙ БОЛОХООР МАНАЙХ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХАД ХЭЦҮҮ. ЭЛБЭГДОРЖИЙГ Л БАРИВАЛ ГАДААД ЕРТӨНЦ ДЭМЖИЖ ТУСЛАНА

Сааралтах шалтгаан. Саарал байхаас өөр яахав дээ. [202.131.225.53] 2020-02-06 10:01:50

Монгол бол барайж сааралтаад Саарал жагсаалтад байж байвал ТААРСАН буюу бүрэн тохирсон улс. Жоохон орлоготой, түүнд гарцтай хэдхэн шуналтай гэр бүлүүдтэй, иргэний нийгэм нь хүчгүй, иргэд нь ядуу дорой. Ийм шинжүүд бодит байхад чинь "Саарал жагсаалт"-аас Монгол Улс мөддөө гарахгүй. Чааваас!

зочин [202.126.88.191] 2020-02-06 09:32:12

хэрэг шийддэггүй шүүгч нарыг хятадын Ухань хотод мэргэшүүлэх сургалтанд явуульяа.

зочин [202.126.88.191] 2020-02-06 09:30:29

Энэ шүүхийн хүнд суртал эрх мэдэл утгаа алдлаа дандаа албан тушаалтнуудад үйлчлэх юм. Шүүгч нарыг бүрэн сольж шинэчлэх цаг болсныг ххаруулж байна. Бүх шатанд нь шинэчлэл шаардлагатай болжээ.

Зочин [73.221.181.240] 2020-02-06 08:42:21

хүн алчихаад байхад хэргийг нь шүүгчид шийдэж чадаагүй учир махбал гэдэг алуурчин азны юм болж суллагдах гэж байна! монгол бол тоглоомын улс!

nnnn [103.229.123.137] 2020-02-06 08:30:01

prokuroruuud mash ih hergiiig huun heleltseh hugatsaa duussan geed shuuhed shiljuuuleegui haasan shu de

Зочин [103.229.122.75] 2020-02-06 08:07:41

Хулгайч,авилгач,хахуулчиддаа арга хэмжээ авч чаддаггүй юм бол тэр саарал жагсаалтаас гарах гэж жүжиг тоглоод хэрэггүй ээ?! Бүр хар жагсаалтанд лроод_монголоо дэлхийн хулгайч,луйварчдын нийслэл гэж зарлаад,гадны хулгайч,луйварчдыг мөнгөтэйгээ ианай оронд ирж орогно гэж уоиал!! Тэр нь ил тлд,шулуун хүмүүст тодлрхой амар....,


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.