ТОЙМ: Нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн тэглэсэн ДОЛОО ХОНОГ

Ц.Анударь / Улстөр

УИХ-ыг яаралтай хуралдуулж, 2020 оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй

УИХ дахь АН-ын зөвлөлөөс үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар Засгийн газар, УИХ-д дахин санал хүргүүлж байгаа талаар мэдээллээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш гурван сарын хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихоод байхад Засгийн газар, УИХ хайхрамжгүй байна гэж үзэж байна. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Энэ удаагийн гурав дахь саналыг УИХ-д хүргүүлнэ. Цахимаар байх уу, танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна” гэлээ.

(2020.03.23)

Ардчилсан нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүллээ

Ардчилсан нам /АН/ 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэв. Тус намаас “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.

Тус мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа, ТББ, холбоод, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, эрдэмтэн, судлаач зэрэг нийт 20 гаруй мянган иргэдийн саналыг хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ. Ингээд энэ сарын 21-нд Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж уг төслийг баталсан байна.

(2020.03.24)

Монгол-Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллахад бэлэн

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавирус халдварын тархалт дотоодоос тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол Улс байгаад баяр хүргэлээ. Уулзалтаар ариутгал халдваргүйтгэл хийх хоёр пункт барин, ашиглалтад ороход бэлэн болсныг мэдээллээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол түүхий нүүрсний экспорт эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

(2020.03.25)

Тусгаарлах хоногийг 21 болгож сунгалаа

Улсын Онцгой комисс хуралдаж, сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны 350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.

2020 оны дөрөвдүгээр сарын 02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020 оны дөрөвдүгээр сарын 03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина. Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллана гэдгээ тодотгосон.

(2020.03.26)

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Коронавирусын цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.

(2020.03.26)

Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын мэдэгдлээс:

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа.

2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байна.

4. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл хүндэрсэн ААН-үүд ажлын байраа хадгалбал сар бүр урамшуулал олгохоор болов.

5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгоно.

6. 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган олгохоор боллоо.

7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд нь 200-300 төгрөгөөр буулгахаар болсон.

(2020.03.27)


Сэтгэгдэл

ИЙМ Л БИЗДЭЭ АРД ТҮМЭЭН [192.82.66.41] 2020-04-06 12:25:22

НДШ-ийг бүхэлд нь биш , зөвхөн ААН-ийн төлдөг 15 хувийг тэглэсэн гэж ойлгосон. харин ажилтан өөрт ногдох НДШ-н 12,5 хувиа төлдгөөрөө төлнө, Харин ХХОАТ-ыг төлөхгүй.

Ужбуиуэ [202.131.243.190] 2020-04-01 10:44:09

Төрийн өмчит үйлдвэрийн газрууд НДШ төлөхгүйм байгааз дээ Дараа нь хэл ам болов Бүгд л гэж найдлаа шүү

зочин [203.91.115.245] 2020-03-31 07:24:52

ug ni saihan l shiid bna gehdee daraa ni niigmiin daatgaliin devter deer yu bichigdeh ve hooson bval tetgevert garah geed heden saraa huleej bgaa humuus yah bol

Зочин [66.181.161.12] 2020-03-30 18:07:33

хувиараа ажил эрхэлдэггүй НДШ хувиараа төлдөг хүмүүсийн Ндш төлж өгмөөр юмаа.

zochin [202.131.241.34] 2020-04-06 17:16:35

паразит

иргэн [103.10.23.89] 2020-03-30 15:57:45

Албан бус хэмээх ажилын байраны эздийг хороноос нь судалгаа гаргуулан уг судалгааргаар шалгаж тогтоон ажилин бүрт нь 2 зуун мянган төгрөг олгох хэрэгтэй Тэд мөн л ажил хийж өөрийгөө болон өрөөлийг цалинжуулаж Нийгэмд хувь нэмрээн оруулаж байгаа хүмүүс шүү Тэд бол ажил хийдэгүй хүмүүс биш ажил хийдэг баялаг бүтээдэг хүмүүс

Bayarmaa [202.55.188.46] 2020-03-29 23:04:53

Sain duriin daatgal yax ym boldoo

Зочин [202.55.188.46] 2020-03-29 23:04:16

Sain duriin daatgal yax ym boldoo

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:38:07

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:38:06

Баярлалаа [66.181.186.65] 2020-03-29 22:04:19

1. Үүссэн нөхцөлд ЗГ маш сайн ажиллаж байна 2. Төсвийн тодотгол хийх юм бол жинхэн завхарал болно. Хамгийн болдоггүй хүмүүс бол УИХ гишүүд, тэр тусмаа сонгуулийн жилд 3. Өнөөгийн нөхцөлд Цэргийн дэглэмээр улс орноо удирдах нь улс орны том тархлаа болж байна 4. Хүрэлсүх, ЗГ-рт баярлалаа.

Зочин [103.10.23.89] 2020-03-30 16:03:30

Төсөвийн тодтогол хийж үрэлгэн зардалаа танах хэрэгтэй Сандал ширээ авдаг мөнгөнөөс эхлээл үргүй зардал маш их би мөн хэрэгцээгүй орон тоо олон би

Irgen [202.55.188.91] 2020-03-30 00:32:05

Hurelsuhiig demjij bn

Зочин [192.82.72.51] 2020-03-29 14:37:18

УИХ ХУРАЛДАЖ ДАВАРСАН ЗАСГАА ХАЗААРЛААЧ

Зочин [150.129.141.209] 2020-04-03 12:43:17

SAIN DURAAR SHIMTEGL TOLDOG XUMUUSIIN NDSH XONGOLOX UU XARIU OGOOCHEE

зочин [49.0.191.250] 2020-03-30 15:27:09

УИХ эсуудлыг хэзээч зөв шийдэхгүй. Эрх ашгийн бөөн бөөн зөрчилдөөнүүд. ЗГ , ЕС хамаагүй дээр шийдэж байгаа

зочин [150.129.140.27] 2020-03-29 13:40:46

АН 1 их наяд төгрөгөөр тоглосон бол МАН 5 их наяд төгрөгөөр тоглох нь дээ

Bathurel [124.158.120.82] 2020-03-29 13:51:36

AN tsohon heden kompantai nohduud hyvaaj idsen tegeed yls eh ornoo dampyyryylsan bol MAN olon a/a negjuudiig hamryylj visej bga hund nohtsliig davaj tyylahad zartsyylaj bga um bish uu

Зочин [59.153.114.254] 2020-03-29 13:32:42

Эмч багш цагдаа онцгой гээд албан хаагчдынх тэглээгүй гэж байна шүү

Зочин [122.201.31.130] 2020-03-29 10:46:08

НДШ-г тэглээгүй чөлөөлсөн шүү.сэтгүүлчид үгний учир утгыг мэддэгүй тэгээд засаглал гээд хуцах юм.зөв тайлбар хийх хүмүүс .2 -т хоосон амлалт цааш үргэлжлэх процесс нь үнэн бүрхэг

Зочин [192.82.75.39] 2020-03-29 10:24:49

Орхон аймгийн Баян өндөр сумын Баянцагаан. Говил. Эрдэнэ багуудад 6 тэрбум аар багийн төв ббарихаар төсөвт лржээ . үүний сонгуулын мөнгө гэдэг юм Хүрэлсүхээ. мөнгө авахгүйч гэхшиг

Засаг хяналтгүй мөнгөөр тоглох уу [192.82.72.51] 2020-03-28 21:33:45

Өвчнийг далимдуулж асар их мөнгөөр хяналтгүй тоглохоор зэхэж байна бусуу. Төсөвт тодотгол хийгээд тодорхой тооцооллын дагуу тодорхой тодорхой зүйлүүдэд зарах мөнгийг ИХ-аар оруулж хяналттай болгохын оронд зүгээр илбийн хэдэн зүйл амлаад ямар ч тооцоололгүй хяналтгүй тайлангүй мөнгө оруулж ирж зарахаар зэхэж байгаа нь хууль бус үйлдэл. Баттулгыг дарангуйлагч болохнээ гэсэн үндэслэлгүй цуурхлын доор Х гуай өөрөө дарангуйлагч болчихсон мэт. Өчигдрийн 7 молигын учрыг иргэд өнөөдрөөс ухаарсан байх. Уянгын халилаар иргэдийг залилж буй мэт. Бас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм нэрээр юу үйлдэгдснийг хэн ч мэдэхгүй. Одоо халдварын аюул гэсэн хязгаарлалтуудын доор юу хийгдэхийг хэн ч мэдэхгүй . АН амьд бол одоо үнэний төлөө иргэдийн төлөө явах цаг болсон шүү. Эсвэл иргэдийг 1 мөсөн хөсөр орхисноо харуулж дээ

З [66.181.184.17] 2020-03-29 13:02:41

Мэдэж байгаа бол олны өмнө баримттайгаар ярьдаа

xurelsux,, xurelbaatar nart [66.181.181.126] 2020-03-28 20:47:32

tertei tergui orlogogui jijig negj irged niigmiin daatgal ba tatvar tegluuleed yamar baina gej sangiin said guai uzsen be? bitgii xuur. 5 ix nayad togrog zartsuulna gej dongodloo. ene shiidverig ix xural xeleltsej chuxam uond zoriulax ex uusver xaanaas garax tuxai shiiddeg bamaardaa. getel 2 xoortsog dur medej shiidne gedeg xudlaa zuildee. tosov tsavchij songuulid zoriulsan zardlaa virusiin esreg chigluulexiig bodoj tosovt todotgol xiix yostoi. Ta 2 ene asuudliig dangaar shiidex erxgui. bux uls orn xuuli gargaj shiidej baigaa.

Хүрэн зүрх хайлах [192.82.72.51] 2020-03-28 18:42:12

Хүрэлсүх ч хүрэл зүрхтэй болтой. Өчигдөр 7 молиго үмхүүллээ цалингүй орлогогүй иргэн ААН ямар ХАОТ НДШ угаасаа төлөх вэ. 3 молиго. 20 мянгаас гадуурхаглсан хүүхдэд 30 мянга өгөхүү Худлаадаа. Ажлын байранд 200 мянга өгөх. Ажилгүй болсон иргэнд хүртээлгүй. Молиго. Бeнзиний үнэ угаас буух. Худлаа сүр. Ийм л засагтай юм байна. Гутарлаа. Ядуучуудад юу ч хялайлгахгүй тэднийг дурьдах ч үгүй. Тэд бол засагт үл үзэгдэгчид. Ядуусын тал нь хүүаюхэд албан тоо шүү. Сөрөг хүчин АН үүнийг нормаал гээд эвлэрээд хараад зүгээр суух уу???? Eрөнхийлөгчөө та бас адил уу???

Зочин [103.10.23.89] 2020-03-30 16:08:20

Монгол төр мөхсөн юм байна Засагын газар нь гуйлагчин адил хувийн хэдэн мөнгө хүүлэгч нарыг гуйгаад яваж байна тэд нь тоодогүй юм ийм төр Монголын ард түмэнд хэрэгүй Ард түмэн төрөөн гартаан авч өрчлөх цаг болож

Зочин [66.181.184.17] 2020-03-29 12:58:28

Энэ халдвараас болоод угаасаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдахгүй бн. Цалин олголт байхгүй бн. Ххоат- ын өр үүсэхээргүй бн. Харин НДШ сул зогсолтоор явж бн. Ажлын байраа хадгалсаыг хаана яаж хэн тодорхойлох юм бол.

Зочин [66.181.161.3] 2020-03-28 21:11:05

Харин ч үүнээс илүү яаж ажиллах билээ . Үйлдвэрлэгчид болон ажилчидыг хамгаалсанаараа улс орныхоо эдиин засгыг хамгаалж байгаа биш үү . Харин ч санасныг бодоход бүр их хөнгөлөлт үзүүлж байна . Иим нөөц боломж баыгаад баярлаж байна . Үүнээс илүү бүх хүнд зүгээр мөнгө өгөх боломж манайх шиг эдиин засагтай оронд байхгүй шүү дээ . Харин ч энэ ханиад хямрал сайн засагтай байхад таарлаа .. Өмнөх засгын газруудын үед иим өвчин хямрал таарсан бол ард олон улс орон сүйрч мэдэх байлаа . Юм бүхнииг муугаар биш сайныг олж харахыг хичээе

зочин [103.26.195.187] 2020-03-28 15:59:23

Хүүхдийн мөнгийг 7 сар хүртэл нэмж байгаа юм уу. НДШ нөгөө тэтгэвэрийн санд нөлөөлдөг баймаар.Бензиний үнийг 300-400 төг нэмнэ гэсэн одоо 200 болсоно уу.

Зочин [66.181.184.17] 2020-03-29 13:00:31

Нэмнэ биш хасна

Зочин [66.181.181.21] 2020-03-28 15:04:43

ДЭЛХИЙ НИЙТЭЭР ЭДИЙН ЗАСАГ ХҮНДЭРЧ ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЁД МОНГОЛЧУУД МИНЬ ЭВТЭЙ БАЙХСАН СЭТГЭГДЭЛ БИЧИХДЭЭ БУСДЫГ ХҮНДЛЭЭСЭЙ.ДОРОЙ ЮМ БИЧСЭН ХҮН ДОРОЙ Л БАЙЖ ТААРНА.БҮҮ ТОО.МОНГОЛЧУУДАА ЭРҮҮЛИЙГ ХҮСЬЁ.

Ediin zasag sanhuu ni [66.181.189.66] 2020-03-28 11:15:27

Ediin zasag sanhuu ni diildeg baigaadaa.Odoo nuguu baahan ur ni nehegdeh hugatcaa ni bolj bgaa bizdee!!!! Tootcoo sudalgaa bna uu

Зочин [122.201.22.243] 2020-03-28 11:00:29

Нэн эмзэг бүлгийнхэн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд группийнхэн, ажилгүйчүүд, тэтгэвэрийнхэнийг дэмжсэн нэг ч алхам алга байна

З [66.181.184.17] 2020-03-29 13:04:03

Аминдаа арчаатай амьдарцгаая

Зочин [66.181.161.3] 2020-03-28 21:21:04

Хөгжлын бэрхшээлтэй иргэн.тэтгэвриинхэн ,грүпптэй хүмүүсиин хувьд харин ч иим үед ажилгүй боллоо гэх юмгүй төрөөс мөнгөө аваад л сууж байгаа биздээ . Харин эсрэгээрээ улс орныг нуруун дээрээ үүрч явдаг ажилчид үйлдвэрлэл үйлчилгээнии газрууд нь зогсож шууд хүнд байдалд орчихлоо . Иим үед ажлын газрууд болон ажилчидыг хамгаалж байж улс ороны эдиин засаг дахин сэргэнэ шүү дээ

эдийн засагч [64.119.18.144] 2020-03-28 09:30:17

ЗАСГИЙН ГАЗАР ЯАРУУ САНДРУУ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ. 1-рт, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ ТЭГЛЭСЭН ШИЙДВЭР НЬ МУУХАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО, САНГАА БҮР ХООСЛОХ БУРУУ ШИЙДВЭР БОЛЛОО. ЦААШДАА ТЭТГЭВЭР, ХАЛАМЖИЙН БОДЛОГОО ЯАЖ АВЧ ЯВАХ ГЭЭД БАЙНА. АЛАГЧЛАГДСАН АХМАДУУДДАА БАНКНЫХ НЬ ЗЭЭЛИЙГ ИЖИЛ 6 САЯ ТӨГРӨГӨӨР ТЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ. 2-рт, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХИ НЕФТЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ УНААД БАЙХАД БЕНЗИН, ТҮЛШНИЙ ҮНИЙГ БУУЛГАЛАА ГЭЖ ЮУ ГЭЖ ТЭНЭГТЭЭД, БАЙНА АА. МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГД ТЭНЭГ БИШ ШҮҮ. 3-рт, 2020 ОНЫ ТӨСӨВ МАШ ИХ ХИЙ ХООСОН ОРЛОГО ТАВЬЖ ОРЛОГО ТАЛАА "ХӨӨСРҮҮЛЖ" ТҮҮНИЙГЭЭ ДАГУУЛЖ ЗАРЛАГА ТАЛДАА МАШ ИХ ӨНДӨР ТООНУУД, ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛҮҮД, ЗАСВАР, МАШИН АВАХ ГЭХ ЗЭРЭГ ҮРГҮЙ ЗАРДАЛ СУУЛГАЖ ӨСГӨСӨН. ИЙМД ТӨСВӨӨ ТОДОТГОХГҮЙ БАЙЖ СОНГУУЛИАС ӨМНӨ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН "УРЬДЧИЛГАА"-нд ӨГЧ МӨНГӨ ЗАВШИХ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН БОДЛОГО ХИЙГЭЭД БАЙНА. ИЙМД ТӨСӨВТ ЯАРАЛТАЙ ТОДОТГОЛ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ.

Зочин [66.181.161.3] 2020-03-28 21:33:09

Чи одоо өөриигөө эдиин засагч гэчихжээ. Үйлдвэрлэл үйлчилгээнии газрууд түүнд ажилладаг ажилчидаа хамгаалж байж л улс орныхоо эдиин засгыг дахин сэргээнэ биздээ . Түүнээс биш тэтгэвриин хэн грүпптэй хүмүүс гэх мэт ажил хиилгүй төрөөс мөнгөө авчихдаг хүмүүст корона вирусээс болж эдиин засаг зогсчихоод байхад мөнгө тарааж суух нь манайх шиг ядруу эдиин засагтай оронд ёстой л чинии хэлдгээр тэнэг хэрэг биш үү

Зочин [66.181.189.79] 2020-03-28 12:55:19

их мэдэгч

Зочин [202.126.89.48] 2020-03-28 12:38:50

Хуц

Зочин [66.181.188.198] 2020-03-28 09:23:47

rrtwe

MOGEUH [66.181.161.117] 2020-03-28 09:07:39

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

зочин [202.179.26.155] 2020-03-28 17:21:33

Наад зөвлөмжөө ядаж албан ёсны кирилл үсгээр бичээчээ.


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.