ДЭМБ коронавирусын үүслийг судлах шинжээчдын багийг БНХАУ-руу илгээнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын үүслийг тодруулан судлах зорилгоор БНХАУ руу шинжээчдийн багийг ирэх долоо хоногт илгээхээр болжээ. Энэ талаар Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн байна.
"Коронавирус хэрхэн тархаж эхэлсэн зэрэг энэ төрлийн вирусын талаар бид мэддэг болчихвол вирустэй илүү сайн тэмцэж чадна. Тиймээс бид ирэх долоо хоногт Хятад руу баг илгээхээр болсон" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал мэдэгдсэн байна.
Шинжээчдийн гүйцэтгэх энэхүү ажил нь "вирус хэрхэн тархаж эхэлсэн, цаашлаад дахин дэгдэлт гарвал бэлэн байхын тулд юу хийх ёстойг тодруулна" гэж найдаж байгаагаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебреисус илэрхийлжээ.
Эргэн сануулахад, өдгөө дэлхий даяар тархсан коронавирусын цар тахал Хятад улсаас эхлэн дэгдсэн. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Ухань хотод үл мэдэгдэх өвчин бүртгэгдсэн талаар БНХАУ-ын эрх баригчид ДЭМБ мэдээлсэн юм. Энэ өвчин хурдацтай тархаж, мөн шинжээчид үүнийг шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин гэдгийг тогтоосон. Улмаар энэ халдварыг COVID-19 гэж албан ёсоор нэрлэх болж, 2020 оны гуравдугаар сард ДЭМБ энэ халдварыг "цар тахал" хэмээн зарлаж байв.
Зургадугаар сарын 30-ны байдлаар дэлхий даяар коронавирусын халдварын тохиолдол хоногт 192 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 10,3 сая давсан байна. Үүнээс 5,21 сая нь эдгэрсэн бол 504 мянга гаруй хүн нас баржээ. Манай улсын хувьд дотоодод халдвар гараагүй, зөөвөрлөгдсөн тохиолдол 220 бүртгэгдэж, үүнээс 175 хүн эдгэрсэн байна.




























.png)


































Оюутолгойн сонсголын сүүлийн өдөр С.Баяр ирэх бололтой
Б.Жавхлан сайд улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
О.Цогтгэрэл: Монгол Улс өнөөдөр хагас ардчилал, хагас зах зээлийн эдийн засагтай орон боллоо
ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийг соёрхон баталснаар 5 улсын зах зээлд 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй нэвтэрнэ
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
ХААН Банк “Жендэрийн манлай байгууллага”-аар шалгарлаа
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
Б.Чойжилсүрэн: Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байгаа тул нөөц чадал бүрдэхгүй байна
АН-ын дарга О.Цогтгэрэлээс Булган аймгийн Засаг даргыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ