ДЭМБ коронавирусын үүслийг судлах шинжээчдын багийг БНХАУ-руу илгээнэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын үүслийг тодруулан судлах зорилгоор БНХАУ руу шинжээчдийн багийг ирэх долоо хоногт илгээхээр болжээ. Энэ талаар Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн байна.
"Коронавирус хэрхэн тархаж эхэлсэн зэрэг энэ төрлийн вирусын талаар бид мэддэг болчихвол вирустэй илүү сайн тэмцэж чадна. Тиймээс бид ирэх долоо хоногт Хятад руу баг илгээхээр болсон" хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал мэдэгдсэн байна.
Шинжээчдийн гүйцэтгэх энэхүү ажил нь "вирус хэрхэн тархаж эхэлсэн, цаашлаад дахин дэгдэлт гарвал бэлэн байхын тулд юу хийх ёстойг тодруулна" гэж найдаж байгаагаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебреисус илэрхийлжээ.
Эргэн сануулахад, өдгөө дэлхий даяар тархсан коронавирусын цар тахал Хятад улсаас эхлэн дэгдсэн. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Ухань хотод үл мэдэгдэх өвчин бүртгэгдсэн талаар БНХАУ-ын эрх баригчид ДЭМБ мэдээлсэн юм. Энэ өвчин хурдацтай тархаж, мөн шинжээчид үүнийг шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин гэдгийг тогтоосон. Улмаар энэ халдварыг COVID-19 гэж албан ёсоор нэрлэх болж, 2020 оны гуравдугаар сард ДЭМБ энэ халдварыг "цар тахал" хэмээн зарлаж байв.
Зургадугаар сарын 30-ны байдлаар дэлхий даяар коронавирусын халдварын тохиолдол хоногт 192 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 10,3 сая давсан байна. Үүнээс 5,21 сая нь эдгэрсэн бол 504 мянга гаруй хүн нас баржээ. Манай улсын хувьд дотоодод халдвар гараагүй, зөөвөрлөгдсөн тохиолдол 220 бүртгэгдэж, үүнээс 175 хүн эдгэрсэн байна.







.jpg)





























































Э.Батшугар: Эм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой
Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
УЕПГ: Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж ирнэ гэсэн тооцоотой ажиллаж байсан
Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов
Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ
Нийслэлчүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална