Э.Батшугар: Эм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө
Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ирж байна.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож , хяналт тавихаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байна.





















































.png)













Сэтгэгдэл
иргэн [59.153.86.144] 2026-08-27 09:27:53
Улс орны нэр барьж худлаа бүтээгдэхүүн их зарах юм. Гоо сайханы тос бүр алийгаа алдлаа. Тухай улсад огт байдаггүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тос гээд зараад бүр гайхшруулж байна шдэ. Энэ Сибирийн бүтээгдэхүүнийг сайн шалгаж үзмээр байна. Үнэхээр сайн бол ОК байна шдэ. Тэр тархины тэжээл II гээд зарж байна. Энэ үнэн болов уу.
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 03:18:41
555
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 03:18:37
555
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 03:18:36
555
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 03:18:36
555
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 01:48:43
555
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 01:48:40
555
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 01:48:39
555
xsjyBldb [74.208.226.40] 2026-08-18 01:48:38
555
зочин [122.201.19.99] 2026-08-14 13:56:21
ЭМС Батсуг бүтэхгүй нөхөр байнааь Өөр хүнээр солихгүй бол эрүүл мэндийн салбар бүр дордож байна.
Зочин [203.98.77.101] 2026-08-14 10:26:08
Ер нь тэгээд дархлаа, даавраа оролдсон хүн үхдэг. Ялангуяа тэр тураадаг гэдэг эмнүүд хортой, аюултай, баталгаагүй. Herbalife-ийн тураах бүтээгдэхүүнээр миний мэдэхийн 2-3 хүн өнгөрч байсан. Инфлюенсер нэртэй цахимаар мэдэмхийрсэн нөхдүүдийн сэтгэцийг давхар шалгах хэрэгтэй. Эм, эмнэлгийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэнд, амь насанд аюултай. Хэрвээ хүн эндвэл наад нөхдүүд чинь бүгд буруугаа бүтээгдэхүүн рүүгээ л чихнэ. Би мэдэхгүй, надад тэгж л хэлсэн, төдийг борлуулбал төдөн төгрөгний ашиг өгнө гэсэн гээд цагдаагийн газарт мөрдөн байцаагчийн өмнө уйлаад л суух хүмүүс. Төр төмөр нүүрээ харуулах ёстой.
Гомбо [203.98.77.101] 2026-08-14 10:21:47
Олон нийтийн сүлжээгээр тураадаг, үү ургацаг унагадаг, шамбарам эмчилдэг, цусан дахь сахар бууруулж хэвийн болгодог гэх мэтийн хулхи, худлаа мөнгө олох зорилготой эм, тос зэрэг бүтээгдэхүүнүүдийг их сурталчилж байна. Факт чек-ээр шалгахаар бүгд ШУ-ны ямар ч нотолгоо, судлагаагүй, биологийн нэмэлт бүтээгдэхүүн төдий юмнуудыг хүмүүсийн өвчин зовлон дээр суурилсан бизнес хийж байна. Ийм хүмүүст хариуцлага тооцох ёстой. Үнэхээр ШУ-ны нотолгоо судлагаатай, тухайн улс оронд нь хүлээн зөвшөөрөгдөж лиценз, ISO, GMP. CoA гэсэн гэрчилгээтэй, тухайн улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн газрын цахим бүртгэлд үйлдвэрлэсэн компани болон эдгээр гэрчилгээнүүд нь хэзээ авсан, дуусах хугацаатай бичигдсэн бүтээгдэхүүнүүдийг Монголын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраар хянагдаж байж улсын хил, гаалиар оруулж ирдэг тогтолцоонд шилжих хэрэгтэй.
Зочин [66.181.190.28] 2026-08-13 15:27:41
Хүмүүс тв үзэхээ байсан
Зочин [66.181.180.18] 2026-08-12 16:50:35
Цахим орчинд худал эм эмчилгээний сурталчилгааг нэн дариу болиулах хэрэгтэй.