Баавгайн цацлага, амьд баригч төхөөрөмжийг хамгаалалтын 15 захиргаанд олгожээ

Aдмин / Орон нутаг

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 15 хамгаалалтын захиргаанд хүрэн баавгайг амьдаар барих, зөөвөрлөх зориулалттай 27 төхөөрөмж, мөн баавгай үргээгч 336 ширхэг цацлагыг хуваарилан олгож эхлээд байна.

Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлж буй.

Эхний ээлжийн хэрэгслийг дуудлага, мэдээллийн судалгаанд үндэслэн хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгч байгаа бөгөөд үлдсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэгч тал гэрээнд заасан хугацаанд буюу 10-14 хоногийн дотор бүрэн нийлүүлэхээр төлөвлөсөн.

Энэхүү ажил нь хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн үед мэргэжлийн байгууллагуудын шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн, зэрлэг амьтны зөрчлийг бууруулахад чиглэж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.