“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд үргэлжилж байна

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагаас хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 5-наас арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн галт зэвсгийн бүртгэл, тооллого хийж, марк, загвар, дугаар, зориулалт, хадгалалтын нөхцөлийг шалгана.

Мөн бүртгэлгүй, хууль бусаар хадгалж, ашиглаж байгаа болон гэмт хэрэгт ашиглагдсан байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих юм.

Арга хэмжээнд Гааль, Татвар, Хил хамгаалах, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох байгууллагууд хамтран ажиллана.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.