Жеймс Бондын дүрийг жүжигчин Роберт Паттинсон бүтээн
“Amazon-MGM” компани Жеймс Бондын тухай шинэ кинондоо 007 туршуулын дүрд Их Британийн жүжигчин Роберт Паттинсоныг тоглуулахаар болсноо мэдэгджээ.
Р.Паттинсон нь “Batman”, “The Odyssey” зэрэг кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдартай.
Өдгөө 40 настай тэрбээр кино ертөнцийн хамгийн алдартай тагнуулчийн дүрд нэр дэвшсэн бусад жүжигчнээс насны хувьд бага зэрэг ахимаг боловч тэрбээр хамгийн их танигдсан жүжигчин бөгөөд киноны ирээдүйн орлого, үзэгчдийн сонирхлыг татах боломжийг харгалзан үзэхэд энэ нь “Amazon-MGM” студийн хувьд чухал хүчин зүйл болсон гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
Лондон хотод төрсөн Р.Паттинсоны бүтээсэн анхны томоохон дүр нь 2005 онд дэлгэцнээ гарсан “Harry Potter and the Goblet of Fire” киноны Седрик Диггори юм.
Харин энэ онд тэрбээр сүүлийн үеийн кино урлагийн хамгийн онцлох үйл явдлуудын нэгд тооцогдож буй К.Ноланы “The Odyssey” киноны гол одуудын нэг болсон бөгөөд уг кинонд Одиссейн гол өрсөлдөгч Антинойн дүрийг бүтээсэн билээ.
Домогт тагнуулч Жеймс Бондын тухай кинонуудыг олон жилийн турш продюсерлэж ирсэн Барбара Брокколи, Майкл Уилсон нар 2025 оны хоёрдугаар сард уг цувралыг продюсерлох эрхийг “Amazon MGM Studios” компанид шилжүүлсэн юм. Тус студийг технологийн салбарын аварга компани болох “Amazon” 2022 онд “MGM” кино студийг худалдан авсны дараа байгуулсан байна.
Д.ЖАРГАЛ






.jpg)

















.jpg)

.jpg)


















































Сэтгэгдэл