Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Улстөр

2026 оны 11 дүгээр сарын 16-22-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 16-нд: Улсын бүртгэлийн ажилтны өдөр.

11 дүгээр сарын 16-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

11 дүгээр сарын 16-нд: Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

11 дүгээр сарын 17-нд: Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

11 дүгээр сарын 17-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын статистик мэдээлэл танилцуулна.

11 дүгээр сарын 17-нд: Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно.

11 дүгээр сарын 17, 18-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

11 дүгээр сарын 18-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

11 дүгээр сарын 18-нд: Эдийн засгийн албаны өдөр.

11 дүгээр сарын 19, 20-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11 дүгээр сарын 20-нд: Дэлхийн хүүхдийн өдөр.

11 дүгээр сарын 20-нд: Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг Д.Сүхбаатарын талбайд танилцуулна.

11 дүгээр сарын 21-нд: Монголын анхны попера Нюанс хамтлагийн 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.

-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.

-МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулах “ГАН ҮЗЭГ-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэх ажил 11 дүгээр сарын 5-наас арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл явагдана.

Орон нутагт:

11 дүгээр сарын 16-нд: Архангай аймгийн АРА Арена цогцолборт Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн залуус оролцсон “Хангайн бүсийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүсийн өдөрлөг” болно.

Хилийн чанадад:

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.