Хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Aдмин / Хууль

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн зохицуулалт: Худал мэдээлэл тараах, гүтгэх үйлдлийн эрх зүйн үр дагавар, тулгамдсан асуудал” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэг нь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, худал мэдээлэл тараах, гүтгэх үйлдэлтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, хуулийн төсөлд холбогдох байгууллага, иргэд, олон нийтийн санал, байр суурийг тусгахад чиглэв.

Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нээж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрхлэгч Б.Ариунжаргал хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны үр дүнг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Нийтийн эрх зүйн хэлтсийн дарга Д.Энхтөр хүний нэр төр, алдар хүндэд халдах үйлдлийн өнөөгийн нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага болон ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийг тус тус танилцууллаа.

Хэлэлцүүлэгт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, хуульч, өмгөөлөгч, хууль зүйн их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид болон иргэд, олон нийтийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, түүний хэрэгжилтээс үүдэн гарч болзошгүй асуудал, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх болон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний зохистой тэнцвэрийг хангах талаар санал, байр сууриа илэрхийллээ.

Энэхүү хэлэлцүүлэг нь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн баталгааг бэхжүүлэхийн зэрэгцээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсан, хүний эрхийн зарчим, олон улсын хэм хэмжээнд нийцсэн эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд олон талын оролцоог хангах ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.