Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Aдмин / Эдийн засаг

НИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл арга, хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 95.1 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Хагас коксон шахмал түлшний татан авалт хэвийн үргэлжилж байгаа. 45680 тонн түлшийг 446 цэгээр борлуулж байна. Зүүн түлшний үйлдвэрт өдөрт 1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган айлыг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажил хоёр үе шаттай. Нэгдүгээрт, дулаалга, хоёрт, дулаан хураагуур яригдах юм. Гэр хорооллын бүсэд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл цахилгааны үнийг тэглэсэн байдаг. Энэ цагт дулаан хуримтлуулж, өдрийн цагаар ашиглах технологи юм. 11 дүгээр сарын 20-ны өдөр төв талбайд иргэддээ мэдээлэл нээлттэй өгнө. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын бүсэд жижиг станцуудыг байгуулна” гэлээ.


Сэтгэгдэл

тууштай бодлого та нарт алга [64.119.21.65] 2026-11-12 13:22:41

Агаарын бохирдолтой тэмцэх тогтвортой бодлого алга. Өнгөрсөн онд цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудын шөнийн хөнгөлтийг энэ жилээс 50 гаруй хувиар бууруулж хөнгөлж байна. Мэдээж 4-12 квт ын цахилгаан зуухаар халаалтаа шийдсэн айлууд энэ хүнд байдпалтай тулгарсан. Цахилгаанаар халаах боломжгүй болсон.

Val [223.73.39.28] 2026-11-10 01:30:05

大変参考になる記事です。 私自身、JP-DOLLSというお店、知りました。 JP-DOLLSのサイトには、メンテナンスから収納方法まで詳しく書かれていて、スムーズに選べました。 選び方のガイドも充実も魅力で、また利用したいと思います。 是非一度、JP-DOLLSのサイトを見てみてください。 Look into my web-site: <a href="https://Www.Jp-Dolls.com/category/c31.html">ダッチワイフ</a>


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.