Иорданд “GTA 6” тоглоомыг хориглохоор төлөвлөж байна
Иорданы Харилцаа холбооны зохицуулах хороо хүүхэд, залуучуудыг хамгаалах зорилгоор “Grand Theft Auto 6” (GTA 6) компьютер тоглоомыг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа тухай тус хорооны дарга Лара Аль-Хатиб мэдэгджээ.
“Roya News” цахим хуудсанд түүний мэдэгдлийг эш татан бичсэнээр, тус хороо “шийдвэрийг эцэслэн баталж, хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай идэвхтэй зөвлөлдөж байгаа” ажээ.
Орчин үеийн видео тоглоом нь “зөвхөн тоглож цаг өнгөрүүлэх зугаа цэнгэлийн хэрэгсэл байхаа больж, тоглогчид дэлхийн өнцөг булан бүрд буй танихгүй хүмүүстэй шууд харилцдаг нээлттэй цахим орон зай болон хувирсан” гэж Аль-Хатиб онцолжээ.
“GTA 6” тоглоом нь “зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан” гэсэн ангилалтай хэдий ч “техникийн хатуу хязгаарлалт” байхгүйн улмаас хүүхэд, өсвөр насныхан түүнийг чөлөөтэй татаж авах боломжтой байгааг зохицуулах байгууллагын дарга нэмж хэлжээ.
“Grand Theft Auto 6” тоглоом энэ сарын 19-нд худалдаанд гарсан байна. Видео тоглоомын шүүмж, үнэлгээг нэгтгэдэг "Метакритик" цахим хуудасны мэдээллээр уг тоглоом шүүмжлэгчдээс 100 онооноос 99-ийг авчээ.
“Grand Theft Auto” бол видео тоглоомын салбар дахь арилжааны хувьд хамгийн амжилттай, нөлөө бүхий цуврал тоглоомуудын нэг юм. Тоглогчдод урьд өмнө байгаагүй өргөн эрх чөлөө олгодог тоглолтын хэв маяг, нийгмийн амьдралыг егөөдөн харуулсан агуулга, нарийн ширийн зүйл бүрийг нямбай дүрсэлсэн виртуал ертөнц зэрэг давуу талуудаараа уг тоглоом дэлхий дахинд танигдаж, уламжлалт видео тоглоомын хүрээнээс хальж, соёлын томоохон үзэгдэл болжээ.
Д.ЖАРГАЛ







.jpg)
















.jpeg)





















































Сэтгэгдэл