Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
Иймд орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын 9 аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал,
-
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам,
-
Завхан аймгийн Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам,
-
Ховд-Өлгий, Өлгий-Цагааннуур, Өлгий-Даян боомт чиглэлийн авто зам,
-
Элсэн тасархай Гурванбулаг Хишиг-Өндөр Булган, Булган-Мөрөн, Булган-Эрдэнэт чиглэлийн авто зам,
-
Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан , Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам,
-
Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам,
-
Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам,
-
Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл,
-
А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам,
-
Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам,
-
Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам,
-
Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам,
-
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийгдэж байна.

Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас 2 автогрейдерээр цас, мөсийг хусаж, автозамын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажил хийгдэж байна.







.jpg)






































































Сэтгэгдэл