Улсын заан Д.Алтанцоож Улс тунхагласны 102 жилийн ойн барилдаанд түрүүллээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-нд боллоо. Барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын заан Д.Алтанцоож түрүүлж, мөн сумын харьяат улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
Д.Алтанцоож түрүүний даваанд давхар шуудагны барьцнаас баруун хавирах мэхээр Э.Оюунболдыг давжээ. Тус барилдааны түүхэнд нэг сумын хоёр бөх түрүү, үзүүрт шалгарсан анхны тохиолдол энэ болов.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай, Зэрэг сумын харьяат улсын арслан Б.Бат-Өлзий нар үлдлээ. Дунд шөвөгт улсын заан Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Э.Даш, улсын начин Б.Лхагвадорж нар шалгарчээ.
Уг барилдааныг 1984 онд анх зохион байгуулж, 1990 оноос тогтмол явуулж иржээ. Өмнөдэлгэр сумын харьяат улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд нийт зургаан удаа түрүүлсэн байна.








.jpg)



























































.jpeg)










Сэтгэгдэл