Р.Мөнхтуяа: ХААН Банк даатгалын үйлчилгээг харилцагчдад илүү ойр, хүртээмжтэй болгож байна
ХААН Банк 2012 оноос хойш Монгол Улсад анх удаа даатгал зуучлалын үйлчилгээг орон даяар байрлах 540 гаруй салбар, нэгж болон цахим сувгаараа дамжуулан шуурхай, хүртээмжтэй үзүүлж ирсэн билээ. Өнгөрсөн баасан гарагт ХААН Банк даатгал зуучлалын чиглэлээр хамтран ажилладаг түнш байгууллагууд, харилцагчдадаа талархал илэрхийлэх зорилгоор “Bancassurance - Beyond together” уулзалт, арга хэмжээ зохион байгууллаа.
ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нээлтэд хэлсэн үгэндээ “Харилцагчдаа санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өөрт тохирсон даатгалын хамгаалалтыг сонгох боломжийг бүрдүүлэн хамтран ажиллаж буй итгэлт түншүүддээ, банкны даатгал зуучлалын үйлчилгээг хууль дүрэм журмын хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлж буй зохицуулагч байгууллагадаа юуны өмнө талархал илэрхийлье.
Даатгал бол харилцагчийн хөрөнгө, амь нас, эрүүл мэнд, бизнесийг гэнэтийн эрсдэлээс хамгаалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг, нийгмийн итгэлийг бэхжүүлдэг чухал үйлчилгээ юм. Манай банк даатгалын 13 компанитай хамтран ажиллаж, жилд дунджаар 56,000 орчим харилцагчийн 5 их наядын үнэлгээ бүхий эрсдэлийг даатгалд хамруулан ажиллаж байна. ХААН Банк даатгалын зуучлагч болсноор харилцагчдын даатгалд хамрагдах үйл явцыг илүү ойр, хүртээмжтэй, хялбар болгосон” гэлээ.
Даатгал нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага ирээдүйд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах зорилгоор даатгалын компанитай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хураамж төлсний үндсэн дээр гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсэхэд нөхөн төлбөр авах санхүүгийн хамгаалалтын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, даатгал нь урьдчилан таамаглах боломжгүй гэнтийн осол, өвчин, гал түймэр, байгалийн гамшиг, зам тээврийн осол, зэрэг эрсдэлээс үүдэх санхүүгийн дарамтыг бууруулах арга хэрэгсэл юм.
Банкны даатгалын зуучлалын үйлчилгээ гэдэг нь харилцагчийн эрх ашгийн төлөө үйлчилж, хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг даатгалын компаниудаас сонгоход нь дэмжлэг үзүүлэх, холбох, даатгалын нөхцөл, хамгаалалтыг харьцуулан гэрээ байгуулахад нь зуучлах, банкаар зуучлуулан авснаар цаг хугацаа хэмнэх, хамгийн таатай нөхцөлөөр даатгалын үйлчилгээг банкны үндсэн үйлчилгээтэй уялдуулан хүргэх үйл ажиллагаа юм.
Даатгал зуучлалын үйлчилгээний хүрээнд бүх төрлийн тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн даатгал, эрүүл мэндийн даатгал, гэнэтийн ослын даатгал, зээлийн эрсдэл болон зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгал зэрэг 30 гаруй төрлийн даатгалын бүтээгдэхүүнээс сонголт хийх боломжийг ХААН Банкнаас харилцагчдадаа олгож байна.
Түүнчлэн ХААН Банкнаас даатгалын үйлчилгээг улам хүртээмжтэй болгох зорилгоор дижитал шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, онлайн тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээгээр дамжуулан харилцагчид зайнаас даатгуулах боломжтой болсон бөгөөд ХААН Банкны зуучлалаар хийлгэсэн даатгалын мэдээллээ Khan Bank аппликэйшнээр нэвтрэн орж харах, татаж авах боломжийг бүрдүүлсэн нь үйлчилгээг илүү хялбар, шуурхай болгож буй юм.
Даатгалын үйлчилгээний ашиг тус, давуу талыг ойлгон даатгалд ихээр хамрагдах болсон өнөө үед харилцагч та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, нэгжид хандан даатгалын зуучлалын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч, хамтран ажиллагч даатгалын компаниудын бүтээгдэхүүнээс сонголтоо хийгээрэй.
ХААН Банкны даатгал зуучлалын үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк





.jpg)






































































Сэтгэгдэл