Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт Бээжинд боллоо

Aдмин / Эдийн засаг

Дэлхийн хэвлэл мэдээллийн 7 дахь дээд хэмжээний уулзалт 11-р сарын 7-нд Бээжинд нээгдэв. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны суртал ухуулгын газрын сайд Ли Шулэй нээлтийн ёслолд оролцож, гол илтгэл тавив. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Инь Ли оролцож, үг хэлэв.

Дарга Ши Жиньпиний Дэлхийн хэвлэл мэдээллийн 4 дэх дээд хэмжээний уулзалтад илгээсэн баярын захидлын үзэл баримтлалын удирдлага дор дээд хэмжээний уулзалтын нөлөө сүүлийн таван жилд тасралтгүй нэмэгдэж, улс орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна. Одоогийн байдлаар дэлхийн хиймэл оюун ухааны технологийн инноваци нь урьд өмнө байгаагүй идэвхтэй үе шатанд орж, энэ нь хэвлэл мэдээллийн хөгжилд боломж, сорилтыг авчирч байна. Олон нийтийн санаа бодлын гүн гүнзгий өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрчлөлт, хөгжлийг дэмжих, дэлхийн хиймэл оюун ухааны засаглалыг тасралтгүй сайжруулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийн өвөрмөц давуу талыг хэрхэн ашиглах талаар талууд гүнзгий сэтгэн бодож, хамтарсан хариу арга хэмжээ авах шаардлагатай гэж оролцогчид санал нэгтэй үзлээ.

Дэлхийн хэвлэл мэдээллийн 7 дахь дээд хэмжээний уулзалт 11-р сарын 5-наас 9-ний хооронд Бээжинд болж, дэлхийн 112 улс орон, бүс нутгийн 330 орчим гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, судалгааны төвүүд, засгийн газрын байгууллага, НҮБ болон бусад Олон улсын байгууллагуудын 500 орчим төлөөлөгч оролцов.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.