ХЗБХ: УИХ дахь МАН-ын бүлэг хууль зүйн зөвлөмж хэлэлцэх асуудлаар 5 хоногийн завсарлага авав
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.11.11/-ийн хуралдааны эхэнд Хууль зүйн зөвлөмжийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр горимын санал гаргаж УИХ дахь МАН-ын бүлэг Хууль зүйн зөвлөмж хэлэлцэх асуудлаар ажлын 5 хоногийн завсарлага авлаа.
Үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг 65,2 хувийн саналаар батлав. Тогтоолд өөрчлөлт орсноор Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, виртуал хөрөнгө зэргийг хариуцсан банкны бус санхүүгийн салбарын гол зохицуулагч байгууллага юм





.jpg)






































































Сэтгэгдэл