САЙД Н.ЭНХТАЙВАН ЭЛЧИН САЙД РАУЛ ДЭЛГАДОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг 2020 оны 7 дугаар сарын 31-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Раул Дэлгадо Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэсэн БНКУ-ын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррияагийн мэндчилгээг Сайд Н.Энхтайванд уламжлав.
Сайд, Элчин сайд нар Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний элэгсэг дотно нөхөрлөл дээр бэхжин хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү хөгжүүлэхийн чухлыг онцлон ярилцав.
Элчин сайд Раул Дэлгадо хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Сайд Н.Энхтайвантай хамтран ажиллахын төлөө байгаагаа нотолж, кубын тал эрүүл мэнд, биотехнологийн салбарын туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлын эсрэг Куба улсын авч хэрэгжүүлж буй хүч чармайлтыг сайшаан тэмдэглэв. Мөн аялал жуулчлалын салбарт олсон Кубын туршлагаас суралцаж, хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.
Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байна. Энэхүү түүхт ойг тэмдэглэх хүрээнд талууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулав. Мөн “Mongolia today” сэтгүүлд Монгол, Кубын харилцааны 60 жилд зориулсан тусгай дугаар гаргаж, “Монголын нууц товчоо”-г испани хэл дээр хэвлүүлээд байна.



































































Мачадо Трампад өөрийн Нобелийн Энхтайвны шагналаа өгчээ
Трамп: Украин дахь энхийн хэлэлцээг сунжруулж байгаа нь Путин биш Зеленский
У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Битүүний өдрийг бямба гарагт шилжүүлэх талаар санал авч байна
Үндэсний үйлдвэрүүдтэй хамтарч сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд
Бурхан Халдун явах замыг цэвэрлэж, тэмдэглэгээ байршуулжээ
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов
Т.Даваадалай: “Стартап”-уудыг бүх талаар дэмжиж, хөгжүүлж ажиллана
Э.Халиунболд “Дакар ралли-2026” уралдаанаас шилдэг шинэ тамирчны III байрын цом гардлаа