Голомт банк “Ай Си Ти Групп” ХК-тай хамтран ажиллана
Голомт банк нь “Ай Си Ти Групп” ХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд талууд технологийн үр ашигтай шийдлийг ашиглан илүү хялбар, илүү хүртээмжтэй үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх мөн блокчэйн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үүлэн технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар дээшлүүлэх зорилготой цахим аймаг төсөл, Улаанбаатар хотын цахим дэд бүтэц “Смарт Сити” төсөл зэрэг олон талын шинэ боломж, шинэ шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллана.
“Зөв хүн, зөв шийдлээр, зөв ирээдүйг бүтээнэ” уриатайгаар дижитал экосистемийг Монгол Улсдаа цогцлоож буй Ай Си Ти Групп ХК нь 2011 оноос мэдээлэл технологийн салбарт нэвтэрч буй шинэ, шилдэг шийдлүүдэд дотоодын инженер, мэргэжилтнүүдийн ур ухааныг шингээн стратегийн үндсэн таван салбар болох Санхүү, Эрүүл мэнд, Боловсрол, Уул уурхай, Хөдөө аж ахуйн салбаруудад нэвтрүүлэн ажиллаж буй үндэсний 53 компанийн нэгдэл юм.
Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, харилцагчдадаа шинэлэг үйлчилгээг хүргэдэг тэргүүлэгч банкнуудын нэг бөгөөд мэдээллийн технологийн Монгол компаниуд, тэдгээрийн дотооддоо хөгжүүлсэн технологи, системүүдийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулах стратегийн зорилтын цар хүрээгээ улам нэмэгдүүлэн ажиллахаар зорьж байна.
ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА: Охин үрээ сандлаас савж унагадаг УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Английн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон: Би Монголд ирээд үүнийг яриад зогсож байна
Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй
Хуульч Б машиндаа учир битүүлгээр нас барсан учир С.Зориг агсны гэргийг хамгаалалтад авчээ
Дарханд Б.Жавхлан босоо байгаа бол Сэлэнгэчүүд эмэгтэй улс төрчдийг түлхүү дэмжих нь
Хуульч Б.Гүнбилэг: Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болоод байгааг Г.Занданшатар руу вайбердаж байсан. Уншсан эсэхийг мэдэхгүй
Бизнес эрхлэгчдэд олддоггүй 33 тэрбумын зээлийг ногоон гэрлээр авсан гурван гишүүн
Хөгжлийн банк хөгжлийг санхүүжүүлэгч биш улстөрчдийн түрийвч болгосон гурван найз дахин дэвшинэ
ТӨРД ХҮЧГҮЙ 8 ЖИЛ БУЮУ УИХ-Д ХОЁР Ч СОНГОГДСОН Г. МӨНХЦЭЦЭГ
Зургаадугаар сарын 1-нээс 1-2-р ангийн сурагчдын зуны амралт эхэлнэ