Хүчдэлд цохиулсан хүний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна

Aдмин / Нүүр

“Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ?

-Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өвчтөн савж унасан тул томограф болон рентген шинжилгээ хийсэн. Баруун мөрөөр орж тохойгоор гарсан түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа.

-Хүчдэлд цохиулсан хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ мэдээлэл ташаа. Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.190] 2023-07-24 09:30:48

Тухай газар нутгийг хариуцсан Цахилгааны албадууд дор бүр нь үзлэг шалгалт хийх хэрэгтэй, ийм аюул маш ойрхон байгаа шүү. Ажлын хариуцлага гэж асуудал бүр алга болжээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.