Нүхэн гарцын зорчих хэсгийг аюулгүй болгохоор ажиллаж байна

Aдмин / Нүүр

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө дүүргийн 29-р хороо Гар утас худалдааны төвийн В1 давхар, 13-р хороо Эрүүл мэндийн төв В1 давхар, 29-р хороо Москва аппартментийн 134/2 байр В1 давхар, 12-р хороо Намир худалдааны төвийн хойно дулааны дэд цахилгаан станц, 12-р хороо 21-р байрны В1 давхар, 15-р хороо Хатанбаатар Эмнэлгийн баруун талын гадна хэсэг, 16-р хороо 25, 26, 27-р байрны гадна талбай тус тус үерийн усанд автсан байсныг усыг соруулж аюулгүй болгосон.

Өнөөдөр 13:30 цагийн байдлаар Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 33-р хороо Тахилтын 22-ын товчооны зам дагуух нүхэн гарцын усыг соруулж, авто замын зорчих хэсгийг аюулгүй болгохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [118.79.80.229] 2023-07-26 06:26:21

Mongol min hurdan hogjij saihan boloosoi. tegvel eh oron ruugaa harij amidrah yumsan

Өөрөө ирвэл яасан юмб? [66.181.160.96] 2023-07-26 10:45:02

Ирж хөгжүүлээчэй. Хэн нэг нь үүнийг хийх хэрэгтэй.

ЗОЧИН [103.10.21.10] 2023-07-25 08:20:37

ХОТ ДОТОРХИ ТӨМӨР ЗАМ,АВТО ЗАМ ДООГУУРХ БҮХ НҮХЭН ГАРЦЫН ЗУРАГ ТӨСӨЛ НЬ Ч НОЙЛ,АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ЧАНАР НЬ Ч НОЙЛ,ТЭГЭХДЭЭ ТӨСӨВ НЬ МАШ ӨНДӨР ХИЙГДЭЖ ДЭЭР ДОРГҮЙ ХУВААЖ ЦОХИДОГ ЖИШИГ ТОГТООД УДЛАА.БҮГД ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ ТӨХӨӨРӨМЖ БАЙХГҮЙ,БАЙСАН Ч ОРОМДСОН.ХЭСЭГХЭН ҮЕР БОРОО ОРОХОД Л УСАН САН БОЛДОГ,ЗУРГИЙГ НЬ ЯМАР КОМПАНИ ХИЙЖ,ХЭН ГЭЭЧ МАГАДЛАЛ ХИЙЖ,ЯМАР ГЭЭЧ КОМПАНИ БАРЬДАГ ЮМ БЭ.ЯАРМАГИЙН ЯВГАН ХҮНИЙ НҮХЭН ГАРЦЫГ ХАР.ХОТ ДОТОР ИЙМ ҮЗЭМЖ МУУТАЙ,НҮСЭР ТОМ ХИЙЦ,САРАВЧТАЙ /ГАРЦААР ЗОРЧИХ ХҮНИЙ ТООНООС ХАМААРЧ ОРОХ ГАРАХ ГАНЦХАН ГАРЦ, 8м ОРЧИМ УРТ ГАНЦ САРАВЧ ХАНГАЛТТАЙ БАЙХ БАЙСАН/, ХИЙЦ,ГЭРЭЛТҮҮЛЭГ,ОРОХ ГАРАХ ШАТНЫ ХАНА ДАГУУХ ТӨМӨР /ДӨРВӨЛЖИН ХАР ТӨМРӨӨР ХИЙСЭН/ АВАХ ЮМ АЛГА. 2.5 ТЭРБУМААР БАРЬСАН ГЭНЭ.НИЙТ ӨРТӨГ НЬ БҮР ҮСРЭЭД 1.5 ТЭРБУМААС ХЭТРЭХГҮЙ.ДЭЛХИЙН ХОТУУДЫН ИЙМ ЖИШИГ ГАРЦУУДЫГ ХАР,ЯДАХНАА ЗУРГИЙГ НЬ ХАР,НҮДЭЭ НЭЭЦГЭЭ.ЦААШДАА ИЙМ ГАРЦУУДЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ,МАГАДЛАЛ ХИЙЛГЭХ,АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХДАА ЗТХЯ-ны ЗТХТ, ТӨРИЙН ХААГ ЗОХИХ ДҮГНЭЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

Зургийг хараад бахархал нэг л төрдөггүй. Яах уу? [66.181.160.88] 2023-07-24 15:23:35

7 хоногийн өмнөх ТВ мэдээгээр Өмнөд Солонгост үерийн усыг 1-2 хүн ачааны машин шиг том насосоор 30-40 метрийн зайнд ШҮРШЭЭД зайлуулж байнлээ. Харин Монголд бол 4 хүн илжигний тэргэнд ачичихсан ӨЧҮҮХЭН насосоор ус шахаж байгаа юм байхдаа? Лав гадагш насосдон гарч байгаа ус нь харагдахгүй байх юм. Тэгэхлээр эвдэрсэн насосоо ЗАСЧ байгаа хүмүүсийн зураг тавьсан юм болов уу? Хөөрхийс.

Зочин [202.9.46.234] 2023-07-24 15:05:10

Нүхэн гарцын зургыг мэддэг мэргэжлийн хүнээр нь хийлгэ гэдгийг үерийн ус сануулжбайна. нам, дарга хоёр мэдэмхийрч түрүүвч нэг хоосон толгойнуудаар юм хийлгэхээр ийм болдог гэдгийг Ардын нам, Ардчилсан намынхан мэдтүгэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.