Пап Францис: Ахан дүүсийн хувиар Монголд айлчлах гэж байгаадаа баяртай байна

Aдмин / Нүүр

Гэгээн хутагт, Пап лам Францис өнгөрсөн ням гарагт Ангелусын залбирлын уншлагын дараа мэндчилгээ дэвшүүлэхдээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монголд номлогчийн хувиар хийх аяллынхаа талаар ярьжээ. Энэхүү аяллын “Хамтдаа найдъя” хэмээх уриа нь Ариун Эцэг Монголд пасторын болон төрийн айлчлал хийх гэж буйг илэрхийлсэн давхар утгыг онцлон харуулах зорилготой юм. Пап лам энэхүү аяллаа “хүсэн хүлээсэн айлчлал” хэмээн тодорхойлоод,“тооны хувьд цөөн боловч итгэл үнэмшил нь хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмд хүрэлцэн очих” гэж байгаагаа онцлон тэмдэглэжээ.

Ариун Эцэг мөн Монгол орон “шашны баялаг уламжлал”-тай гэдгийг дурдаад, “шашин хоорондын арга хэмжээний хүрээнд ийм уламжлалтай танилцах нь нэр төрийн хэрэг байх болно” хэмээжээ.

Гэгээн хутагт, Пап Францис “бүх хүмүүсийн ахан дүүгийн хувиар” Монголын ард түмний дунд очих гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, урилга ирүүлсэн Монголын удирдлага ба айлчлалд хичээнгүйлэн бэлтгэж буй хүмүүст талархал илэрхийлсэн байна. “Та бүхнээс энэ удаагийн айлчлалыг залбирлаараа дагалдахыг хүсэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [183.177.97.70] 2023-08-30 11:22:53

Манай Богд хаан лугаа адил шашин, төрийг хослон баригч тухайн улсынхаа төрийн тэргүүн нь юм уу даа. Зочид их л ирж байвал Монгол улс маань "зан сайтай айл" гэж дэлхийд тоогдох юм даа.....

зөнөн өвгөн ирлээ гээд Монголд мөнгө орж ирэхүү ха ха [49.0.130.24] 2023-08-29 15:16:24

зочин

Зочин [103.254.123.25] 2023-08-29 21:40:01

Tiim 300-400say dollar orj irne

Зочин [203.91.115.54] 2023-08-29 14:49:31

Хүний хэлснийг яг л комунистууд шиг гуйвуулах юм. Уламжлал байна.

Зочин [124.158.107.35] 2023-08-29 14:02:47

энэ сая путины алчдаг Пригожинтай адилхан юм бншт

Баяраа [139.5.218.113] 2023-08-29 13:51:09

Энэ муу лам ирээ л биз тэр шашин машинааоаа л явна л биз.юун төрийн айлчлал.төрд шашин ямар хамаа байна.ёстой л мухар сүсэгтэй заваан юмнууд төрд шурагчих ийм айхтар

Зочин [202.21.107.47] 2023-09-01 07:47:37

Лам биш ахахах

Буриад [83.185.245.224] 2023-08-29 13:35:27

Нэг ч гэсэн шашны тэргүүн морилж байгаа нь нэр төрийн хэрэг.

Иргэн [103.57.95.20] 2023-08-29 13:30:38

Монгол Улс зөнөсөн өвгөнөөр дутагдаж гэнэ

Зочин [203.91.115.54] 2023-08-29 14:50:23

Ядахдаа хэдэн дойлуур орж ирэх юмаа, хө.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.