Ким Жун Гү: Өдөрт 800-900 хүн Солонгосын виз мэдүүлж байна

Aдмин / Нүүр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах, Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх замаар хууль бусаар оршин суух, хөдөлмөр эрхлэх байдлыг багасгах, Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээгээр ажиллаж байгаа иргэд болон богино хугацаагаар ажиллах, аялах, эмчилгээнд хамрагдахаар явж буй иргэдийн нийгмийн баталгаанд анхаарах боломж, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний асуудлын талаар санал солилцжээ.

Элчин сайд Ким Жун Гү "Өдөрт 800-900 хүн виз мэдүүлдэг. Засгийн газар хоорондын гэрээгээр хууль ёсоор ажиллах боломж байхад тэр квотыг бүрэн ашиглахгүй, богино хугацааны аяллын визээр яваад, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх явдал буурахгүй байна. Тиймээс визийн хугацааг уртасгах, илүү нээлттэй болгох, хохирогчгүй, хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хичээн ажиллах болно" гэлээ.

Уулзалтад Монголын талаас ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр болон холбогдох хэлтсийн дарга нар Солонгосын талаас Элчин сайдын 2 дугаар нарийн бичгийн дарга Им Гыг Хи нар байлцлаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.77] 2023-08-30 15:08:52

Солонгос улс анх иргэд нь гёрман я.вж ажиллааад л өөдөлсөн гэдэг шат шатаараа ч вж л байна

Kk [103.57.95.182] 2023-08-29 17:36:14

Дарга нар нь бөгсөнд дуртай тээ

Хүрэлсүх [203.169.48.150] 2023-08-29 15:43:30

энэ тэнэгүүд цалин хөлсөө яаж нэмэх тухай ярих биш яаж монголчуудыг солонгост хар ажил хийлгэхүү гэдгийг л хөөцөлдөж явах юмаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.