ӨНӨӨДӨР: Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль стандартын бус танхимд 3 ээлжээр хичээллэх болсон талаар мэдээлнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг таниулах, мэдээлэх, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх хүрээнд Хорооны ажлын албанаас эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад түгээх үйл ажиллагаа МИУС-ын Номын санд болно. Утас: 99885696, 89449747

11.00 цагт: Бага сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй болгох асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ. Утас: 91010520

11.30 цагт: Орон нутгийн өөрөө удирдах газрын эрхэнд халдаж байгаа тухай Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдээс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль анги танхим хүртээмжгүйгээс үүдэн стандартын бус танхимд 3 ээлжээр хичээллэх болсон талаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг Хараагүйчүүдийн үндэсний төвийн гадна талбайд мэдээлэл хийнэ. Утас: 99104302

14.00 цагт: ОХУ-ын "Шинэ үе", "Сайн уу, Орос орон", "Манжерок" хөтөлбөрөөр Оросын хотууд руу явсан монгол залуу РНЦК буюу Русский Дом-д мэдээлэл хийнэ.

19.00 цагт: Соёлын төв өргөөнд "БНХАУ-ыг танин мэдэх нь" Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт болно.

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.

-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.235] 2023-08-30 11:03:40

141-р сургуульд яг харъяаллын биш хүүхдүүд хамаатан садан, найз нөхдийнхөө хаяг дээр ирж бүртгүүлээд байгаа. энэ асуудлын талаар холбогдох шалгалтыг явуулмаар байна.

Зочин [203.98.76.249] 2023-08-30 09:41:00

3 ээлжээр хичээллэхгүй гээд байсан. гэр нь ойр өөр сургуульд тарааж суулгаач ээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.