Г.Дуламсүрэн: Шинэ авто вокзалд нийтийн зориулалттай талбай 5 дахин нэмэгдсэн

Aдмин / Нүүр

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн "Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах авто вокзал руу нүүж, 2023 оны наймдугаар сарын 25-наас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тус автовокзалаас үзүүлж байна. Өдөрт дунджаар 3.000-4.000 хүнд, оргил ачааллын үед 8.000-10.000 хүнд үйлчилдэг" гэлээ.

Тэрбээр "Шинэ авто вокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ авто вокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн. Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ" гэсэн юм.

Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна.

Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогмтол хяналт, шалгалт явуулж байна гэв.

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.169] 2023-08-31 11:49:22

Ярих юмаа олж ядах юм аа. Зогсоол байлаач зорчих зам нь болохгүй болохоор яахуу. Бод бод. Бушуухан хотын захруу бүүр эмээлтээс цааш нь гарга л даа

Зочин [202.9.40.208] 2023-08-31 18:07:24

Бодьё хотын захруу хаана аваачихав Тэндээс наашаа ирэхэд хот орсоны хэмжээний зардал гарлаа гэал орилно бас л биздээ

Mgl [66.181.160.26] 2023-08-30 21:58:53

Naadah chine saijraad yadiim tenegee oir haviin zam tag

Зочин [202.126.88.82] 2023-08-30 20:21:04

ХОТООС БҮР ГАРГА ЭМЭЭЛТЭЭС ЦААШ ТОМ ТАЛБАЙ ДЭЭР ЁСТОЙ ТОМ ЗОГСООЛТОЙ ИЖ БҮРЭН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ЦОГЦОЛБОР БАРИАЧ ЭЭ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.