"ТЭРГЭНЦЭРТЭЙ МАРАФОН" ЭХЛҮҮЛСЭН Д.БАТХУЯГ АХЛАГЧТАЙ БАГИЙНХАН УЛААНБААТАР ХОТОД ИРЛЭЭ

Aдмин / Нүүр

Дорнод аймгаас наймдугаар сарын 10-нд тэргэнцэртэй марафон эхлүүлсэн Д.Батхуяг өнөөдөр нийслэл хотын төв талбайд ирлээ.

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал хийж байна.

Аяллын багынхан энэ сарын 10-ны өдөр Дорнод аймгаас гарсан бөгөөд 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өнөөдөр ирсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон тус газрын мэргэжилтнүүд угтан авч, санал сэтгэгдлийн сонсов.

Энэ арга хэмжээ нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, нийтийн бие тамирыг залуу үе, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, монгол хүний бие бялдар, сэтгэлзүйн тэвчээрийг харуулсан, бусад хүмүүст үлгэр дуурайлал болсон, шийдвэр гаргагчид, олон түмний анхаарлыг хөгжлийн бэрхшээлийн салбарын зүг хандуулж чадсан зэрэг олон талын ач холбогдолтой ажил болжээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.120] 2023-08-30 17:25:23

Маш сайн тэвчээртэй сайн хүмүүс бна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл х0үний нэгэн адил юуг ч чаддагийг харуулсан бна зориг тэвчээрийн хувьд бол эрүүл залуучуудаас хол илүүг харуулжээ эрүүл хүмүүс нэгийг бодох хэрэгтэй дээ

Зочин [202.9.46.4] 2023-08-30 15:46:32

kkkk


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.