Хонины махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна

Aдмин / Улстөр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Исламын Бүгд Найрамдах Иран улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Мохсен Бахтиар болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Хоёр орон хагас зуун жилийн дипломат харилцааны түүхтэй улс билээ.

Уулзалтын эхэнд сайд Х.Болорчулуун хэлэхдээ “Хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Манай улс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн аль ч оронтой хамтран ажиллахад бэлэн. Хөдөө аж ахуй тэр дундаа, мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийн асар өндөр нөөцтэй. Сүүлийн жилүүдэд манай улс махны экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Судалгаанаас харахад, 2023 оны 11 дүгээр сарын байдлаар Исламын Бүгд Найрамдах Иран улс руу 5.3 мянган тонн халал аргаар бэлтгэсэн хонины шинэ мах экспортод гаргаад байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн монгол хонь бэлчээрийн ургамал сонгож иддэг тул махны амт, чанар дэлхийд дээгүүрт тооцогддог” гэж онцолсон юм.

Иран улс нь 19 сая хүн амтай, эдийн засгийн хувьд томоохон зах зээл эргэлддэг тул мах, махан бүтээгдэхүүнээс гадна хөдөө аж ахуйн гаралтай бусад түүхий эд нэн шаардлагатай байгаа. Мөн Иран улсаас Монгол Улс руу органик хатаасан жимс, жимсгэнэ их хэмжээгээр импортлоход дэмжлэг үзүүлэн ажиллана гэж Элчин сайд Мохсен Бахтиар хэллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Зочин [172.59.189.251] 2023-11-20 03:09:11

angliar 19 ba 90 ee yalgaj mededgui setguulch nertei arhichin yanhanuud mongoloor duuren.Iran 90 saya huntei.Mongol setguulch 19 saya gej orchuulahaar yanadaa.Hyatad yapon solongosd bol ajilgui boloh yumuu shorond shaana shdee

Зочин [66.181.185.35] 2023-11-20 02:30:21

Иран бараг 90-ээд сая хүнтэй...

Зочин [202.9.46.168] 2023-11-17 22:50:50

Өвөлжилт хүндэрч магадгүй бололцоогоороо гхах хэрэгтэй.

Өвгөн [66.181.161.59] 2023-11-17 19:44:57

Цаг хэцүүхэн болсон гадаад улсуудад гаргаж өгөх хэрэгтэй байна шүү гуйж байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.