Арабын Нэгдсэн Эмират Улсад зорчиход виз шаардлагагүй болно

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор очсон. Дээд түвшний уулзалт Дубай хотноо өнөөдөр /2023.11.28/ эхлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ

Тодруулбал, тус уулзалтын үеэр Дипломат, албан, тусгай болон энгийн пасспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурна.

Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Одонбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Абу Даби хотод хүрэлцэн иржээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.


Сэтгэгдэл

ЗОЧИН [59.153.114.234] 2023-11-29 07:18:12

ХҮРЭЛСҮХ СҮҮЛИЙН 6 ЖИЛ УЛСЫГ УДИРДАХДАА ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛ, АЖ БАЙДЛЫГ УЛАМ ДОРДУУЛЧИХААД, ХИЙЖ ГИЙГҮҮЛСЭН ЗҮЙЛ ЮУ Ч БАЙХГҮЙ АТЛАА ДЭЛХИЙ ДЭЭР ХААНА Л ТОМ УУЛЗАЛТ БОЛНО ТЭНД ОНГОЦ ХӨЛӨГЛӨӨД ОЧЧИХСОН ТЭНЭЖ ЯВАХ ЮМ. ЭНДЭЭ ХИЙЕ Ч ГЭСЭН СЭТГЭЛ, УХААН ХҮРЭХГҮЙ, ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛ , АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ, ХИЙХ АЖИЛ ҮГҮЙ УЧРААС ИНГЭЖ Л ЯВАХААС ЯАХАВ. ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ САНАМЖ БИЧИГ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД БАЙГУУЛСАН 2 УЛСЫН АЛБАН ЁСНЫ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР БИШ ХЭТДЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ "САНАА" ТӨДИЙ ЗҮЙЛ ЮМ. ҮҮНИЙГЭЭ НЭГ ИХ ТОМ АСУУДАЛ ШИЙДСЭН ШИГ БИЧҮҮЛЭЭД ЯАХАВ ДЭЭ.

Зочин [76.67.9.170] 2023-11-29 00:06:08

odoo mongol huuhnuud ichij bie uneleed gui hinevdee mud baahan arab han huu mongold mendkeh ni dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.