“ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ ӨСЛӨӨ” ГЭХ НЬ ТУН ӨРӨӨСГӨЛ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

“Эдийн засгийн үзүүлэлт төдий хувиар өслөө, уул уурхайн экспорт нэмэгдлээ” гэх мэдээлэл өдөр бүр л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч байна. Гэвч бодит байдал өөр байна. Манай улсын эдийн засаг 2015 оны зэрэгцүүлэх үнээр 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 26.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.5 хувиар буурсан. ДНБ-ий үйлдвэрлэлийн арга талаас уг бууралтад уул уурхай, олборлолтын салбар болон үйлчилгээний салбар голлон нөлөөлсөн.

Харин эцсийн ашиглалт талаас ДНБ-ий бууралтад хөрөнгийн нийт хуримтлал голлон нөлөөлсөн. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2023 оны эхний улиралд 13.6 их наяд төгрөгт ДНБ-ий салбарын бүтцийг өмнөх оныхтой харьцуулбал, уул уурхай, олборлолтын салбарынх 11.6 нэгж хувиар нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбарынх 0.9 нэгж хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 3.1 нэгж хувиар, аж үйлдвэр, барилгынх 1.6 нэгж хувиар, үйлчилгээний салбарынх 6.1 нэгж хувиар тус тус буурсан байна.

Өөрөөр хэлбэл статистикийн тоо баримт худлаа гардаг болжээ. 2015 онд бодит өсөлттэй байсан ДНБ цар тахал, эдийн засгийн хямралын нөлөөгөөр өсөлт нь буурсаар байгааг мэдээлэхгүй байна. Мөн улс орны эдийн засгийн голлох хөшүүрэг болдог дотоодын үйлдвэрлэл байхгүй зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт худалдаанаас бүрэн хамааралтай эдийн засгийг эрүүл тооцооллоор тооцох боломжгүй юм.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.23] 2023-11-29 20:43:25

Социализмын үеийн төлөвлөгөөт эдийн засгаас эхлээд, зах зээл рүү шилжсэн эдийн засаг нь инфляцтай уялдуулан өдий хүртэл өсөөгүй. Тиймээс хүмүүс ээ, хэмнэлтийн горимд орцгоо!

Зочин [66.181.182.196] 2023-11-29 13:09:00

Эдийн засаг днб өслөө гэдэг юу л бол оюутолгойн экспорт манай днб д орох уу ёр нь иргэдийн амьдрал ядуурч гадаад өр өсөж байгааг юугаар тайлбарлах вэ

зочин [202.126.90.18] 2023-11-29 19:49:47

Манай дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувь, экспортын бүр 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг гэдэг. Тэгвэл энэ салбарын бүтээгдэхүүн ,ялангуяа нүүрсний экспорт сүүлийн үед эрс өслөө. Үүнд хятадын хил нээгдэж, хилийн гарцууд шинээр буй болгосон зэрэг бусад арга хэмжээтэй шууд холбоотой .Биржээр дамжуулах зэргээр үнийг нь ч өсгөх арга хэмжээ авлаа. Манайд үйлдвэрлэл энэ онд өссөн нь маргашгүй үнэн. Хэнд ч ойлгомжтой зүйл. Цалин тэтгэвэрээ нэмж бүх иргэд үүний үр ашгийг нь хүртэж байна.Ардчилагч гэх хулгайчууд л иргэдийн толгойг эргүүлж, амжилт бүтээл рүү ус цацаж байх шиг байна

Зочин [103.11.192.46] 2023-11-29 10:37:38

Энэ олон үр бүтээлгүй халамжуудаа болиод 2-3 жил огт халамж өгөхгүй зогсоогоод тэр жилүүддээ том том хөрөнгө оруулалт хийгээд ЦС, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтуудаа хийж улсаа хөгжүүлье ээ сдануудаа. Хий хоосон элс рүү ус асгаад байна ш т.Ямар ухаанд нь ухна ишиг үхсэн малууд гэхээрээ ийм байдаг байнаа. Гадагшаа өөр улс оронд очоод, тэгээд тэр улсынх нь төрийн өндөрлөгүүд манай улсад айлчилна гэхээр ичдэггүй юм уу.

Сонгуулийн өмнө эдийн засаг "сайжирчихдаг" биздээ. [66.181.160.99] 2023-11-29 10:32:06

Сонгуулийн ӨМНӨ юү гэж ч БУРНА. Хүн бүр л үүнийг ойлгож байгаа ш дээ. Харин ирэх жилийн 10-р сар болохлээр чухамхүү "таагүй үзүүлэлт гарчихлаа, улсын төсвөөс хөрөнгө гаргахыг" л Сангийн яам царайчилж гуйна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.