Японы хөл бөмбөгийн супер од MORIOKA KAORU Монголд

Aдмин / Спорт

CAREER NUMBER APP-ийн дараагийн төсөл болох Японы заалны хөл бөмбөгийн супер од Мориока Кауру-гийн хүүхдийн хөл бөмбөгийн сургалт 2024 оны 02-р сарын 01-ээс эхлэн Монголын хөл бөмбөгийн холбооны Футзалын ордонд зохион байгуулагдах гэж байна.

Career Number APP нь Монгол Улсад анх 2011 онд “ITALIA SOCCER CAMP” хөл бөмбөгийн сургалтыг зохион байгуулж, нийт 5 хүүхэд шалгаруулж Италийн хөл бөмбөгийн баярт оролцуулсан бөгөөд өдгөө тэдний нэг Ганболдын Ганбаяр Европын лигт амжилттай тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн алдарт тамирчин болсон.

2023 онд Хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хорооны дарга, БОАЖ-ын дэд сайд Мягмаржавын Ганбаатар санаачлан албан ёсоор хүсэлт тавьснаар “ITALIAN SOCCER CAMP” дахин зохион байгуулагдахаар болсон. CAREER NUMBER аппликейшнээр дамжуулан нийт 1400 гаруй хүүхдүүдээс 8-14 насны 120 хүүхдийг сонгон шалгаруулж, Италийн алдартай багш дасгалжуулагч нар сургалт,сонгон шалгаруулалтыг хийж шилдэг 3 хүүхдийг ирэх 4-р сард Итали Улсад шалгаруулалтад оролцуулах гэж байна.

2024 оны 02 сарын 01-ээс 05-ны хооронд Японы “ONE BALL CONNECTS NPO”-той хамтран Азийн футзалын од KAORU MORIOKA-г Монгол улсад урьж нийт 60 хүүхэд дунд 5 удаагийн заалны хөл бөмбөгийн сургалт, сонгон шалгаруулалт хийж Шилдэг 2-3 хүүхдийг Япон улсад болох заалны хөл бөмбөгийн сургалт сонгон шалгаруулалтад бүрэн санхүүжүүлж оролцуулна.

  • Сургалтад бүртгүүлэх хүүхдийг зөвхөн CAREER NUMBER APP-аар бүртгэнэ.
  • Бүртгэлийн тоо хязгаартай тул та бүхэн анхаараарай
  • Сургалтад хамрагдсан хүүхэд болгонд бэлтгэлийн өмсгөл /футболк, гидр/ сургалтын батламж гардуулна.

Спорт сонирхогч хүүхэд багачуудыг дэлхийн тамирчин болох үүд хаалгыг нээх зорилготой энэхүү арга хэмжээнд Ивээн тэтгэх, хамтран ажиллах байгууллагуудыг урьж байна.

CAREER NUMBER APP татах линк


Сэтгэгдэл

Belguudei [66.181.183.234] 2024-01-30 07:42:11

Tesen yadan huleej bay

Ganid [66.181.177.185] 2024-01-10 22:30:48

Ynar daalgavar ve


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.