Мал зүйч Т.Зоригтбаатар: Түүхэндээ хамгийн олон мал хорогдсон жил яг одоо болж байна

Aдмин / Орон нутаг

Хөдөө аж ахуйн ухааны магистр, мал зүйч Т.Зоригтбаатартай мал аж ахуйн чиглэлээр ярилцлаа.


-Энэ жилийн өвөл зарим нутгаар зудтай, тэр дундаа цас ихтэй байгаа нь малчдын хувьд хүнд тусч байна. Малын тоо толгой ч нэлээд их хорогдсон болов уу. Яг энэ чиглэлээр та ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн оны сүүлээр буюу 12 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт найман сая орчим мал хорогдсон гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Он гарсаар энэ тоо бараг 10 саяд хүрсэн болов уу гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байгаа. Улсын хэмжээнд нэг өвөл арван сая толгой мал хорогдоно

гэдэг бол хөдөө аж ахуйн салбарт тэр чинээгээрээ эдийн засгийн хохирол учирч байна гэсэн үг. Тиймээс үүнийг төрөөс анхаарч, салбарын бодлого хариуцсан яамаас тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Малын хорогдол өвөл гэхээс илүү хавар их явагддаг. Одоо баруун болон зүүн аймгийн нутгаар нэлэнхүйдээ цас ихтэй, мөсөн зуд болж байна.

Цаг агаарын нөхцөл байдал ч гуравдугаар сарыг дуустал сайжрахгүй гэсэн урьдчилсан мэдээ бий. Тиймээс малын хорогдолд энэ хавар өмнөх жилүүдээс илүү явагдах эрсдэлтэй байна. Миний харж байгаагаар дахиад 10 сая мал хорогдох эрсдэл бий. Тэр ч утгаараа саяхан Засгийн газраас гамшигийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

-Энэ жилийн мал хорогдолд оройлцоогоор 20 гаруй сая болох талаар та хэллээ. Ер нь манай улс түүхэндээ хамгийн олон мал хорогдсон он жил хэзээ болж байсан юм бэ?

-1980-1990 онд буюу нэгдэлийн үед Монгол Улсын малын тоо толгой ердөө 20 гаруй сая л байсан. Гэхдээ тэр үед мал тооллого яс явагддаг байсан учир тоо савалгаатай гарна гэсэн зүйл байхгүй. Харин ардчилал гараад мал хувийн өмч болсоноороо тоо толгой огцом өсөж эхэлсэн.

Жил бүр л 10-20 сая малаар өсч явсаар 2018-2019 онд малын тоо толгой 72 саяд хүрсэн байдаг. Харин 2020 оны зуднаар таван сая мал хорогдож, малын хорогдолд түүхэндээ хамгийн өндөр дүнгээр гарч ирсэн.

Харин энэ тоог дөрөв дахин ихэсгэсэн хорогдол 2023 оны өвөл, 2024 оны хавар тохиох эрсдэлтэй болж байна.

Тэгэхээр түүхэндээ хамгийн олон мал хорогдсон жил яг одоо болж байна гэсэн үг.

-Малын хорогдолд нөлөөлж буй гол хүчин зүйл нь мэдээж цаг агаар байх. Өөр нөлөөлж байгаа зүйл бий юу?

-Олон зүйл бий. Таны хэлдэгээр цаг агаар нэгдүгээрт яригдана. Зуд нь Евроазийн хуурай ба хуурайвтар бүс нутагт цас хайлж буцаж хөлдсөний улмаас өвс ногоог бүрхсэн мөст давхрага үүсгэх, эсвэл хэвийн хэмжээнээс их цас орсноос үүсэх үзэгдлийг хэлсэн нэр томьёо юм. Зудын нөхцөлд мал, амьтан цасан буюу мөсөн давхрага доороос идэшээ олж чадахгүйд хүрч зудын гамшиг үүсдэг. Ингэснээр малын тоо толгойн их хэмжээний хоргодолд хүргэдэг. Зудын гамшиг нь өвлийн хүнд нөхцлөөс шууд хамааралтай нь тодорхой хэдий ч ихэнхдээ өмнөх зун гантай байсны үр дагавар болдог. Өнгөрсөн жилийн зун баруун таван аймаг гантай, хур тундас бага, ногоо олон жилийн дунджаас тун тааруу гарсан.

Харин нь намар эрт цас орж хайлалгүй байсаар өвөлтэй золгосон нь зуд болох нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг. Зуд болох шинжийг малчид зун, намрын цагт мэдэх бүрэн боломжтой. Тэр утгаараа энэ жил манай нутагт зуд болох нь тодорхой болохоор малаа туугаад өөр зудгүй бүс нутагт өвөлжих хэрэгтэй гэх ухаанаар зудын эрсдэлийг монголчууд эрт үеэсээ давж ирсэн түүхтэй.

Гэтэл өнөөгийн бүс нутаг, засаг захиргааны онцлогоос шалтгаалж малчдын нүүдэл хийх бэлчээр хязгаарлагдмал болсон нь зудын эрсдэлд бүрэн оруулах нөхцлийг бүрдүүлж байна. Нэг сумаас нөгөө сум руу малаа туугаад орж болохгүй. Сум битгий хэл бусдын өвөлжөө, намаржаа руу орох, ойртох эрх байдаггүй. Үүнээс шалтгаалж малчид зуднаар малаа их хорогдуулах болсон.

-Та манай улс нэгдлийн үед 20 гаруй сая малтай байсан гэж хэллээ. Гэтэл өнөөдөр яг энэ тооны мал хорогдох эрсдэл маш өндөр байна. Үүнийг төр засаг яагаад анхаарахгүй байна вэ гэдэг шалтгааныг та хэлэхгүй юу?

-Нэг талаасаа мал гэдэг өсөж үрждэг амьд организм. Тэр утгаараа сайхан жилүүдэд тоо нь олширч, тааруу жилүүдэд тоо нь хорогддог. Тиймээс малын тоонд асуудал байгаа юм биш л дээ. Гол нь малаа алдсан малчины амьжиргаа, амьдрал ямар байдлаар өөрчлөгдөж байгаа гэдэг нь чухал.

-Гэхдээ Үндсэн хуулиараа мал бол төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг биш бил үү?

-Тийм хууль бий. Манай улсын төр засаг малын тоог өсгөх асуудал дээр түлхүү анхаарч ирсэн нь бодлогын том алдаа. Харин малын тоо толгой хорогдоод ирэхээр нь байгаль, цаг уур, малчдад хамаг буруу тохдог нь ч үнэн. Өөрөөр хэлбэл, өсөөд ирвэл төр сайн ажиллаж байна, хорогдоод эхэлвэл мал бол хувийн өмч учраас малчид муу байна гэх хандлагаар төрийн бодлого явж ирсэн гэсэн үг. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарын бодлогыг илүү тодорхой, нарийн болгох хэрэгтэй. Бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэж боддог. Тэгэж байж хөдөө аж ахуйн салбараас бид илүү бодитой үр шим, эдийн засгийн асар өндөр ашгийг хүртэх боломжтой. Тэгэхгүйгээр тэртээ нэгдлийн үеийн бодлого зохицуулалтаар төр нь ч тэр малчид нь ч тэр явсаар байвал энэ салбар зүгээр нь бэлэгдэл төдий зүйл л байна. Ямар ч эдийн засгийн өсөлт гарахгүй. Ашиг хүртэх боломжгүй. Гурван сая монголчуудыг өлсгөхгүй гэх ганцхан л зорилготойгоор Монгол Улсын мал аж ахуй оршсоор байна. Тиймээс энэ салбарт бодлогын том өөрчлөлтийг хийх шаардлагатай.

-20 сая мал хорогдвол үүнээс үүдэх эдийн засгийн алдагдал ямар байх вэ?

-Үүнийг эдийн засагчдаас асуувал илүү бодитой тоо гаргаж ирэх болов уу. Гэхдээ хорогдох эрсдэл бүхий 20 сая мал дотор ямар ч мал байж болно. Таван хошуу мал том, жижиггүй. Жижиг гэдэг нь төлийг нь оруулж хэлж байгаа тоо шүү дээ. Тэгэхээр эдийн засаг талаасаа тооцоход нэлээд судалгаа шаардлагатай. Жил бүр хорогдсон малыг дотор нь ангилж үзвэл хонь, ямаа буюу бог малын хорогдол өндөр гардаг. Араас нь адуу, үхэр. Харин хамгийн хорогдол багатай нь тэмээ.

Тэгэхээр бог малын өнөөгийн зах зээлийн ханш ямар байгаа билээ. Адуу, үхэр ямар байна. Төрөл бүрдээ хэдий хэмжээнд хорогдсон эсэхээс хамаарч эдийн засгийн тооцоо гарч ирнэ. Гэхдээ бүтэн улсын мал хорогдоно гэдэг бол яагаад ч сайн зүйл огт биш. Үүнийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Цаашид малын хорогдолыг бууруулах, чанаржуулах асуудлыг илүүтэй бодох хэрэгтэй. Хамгийн чухал нь хөдөө аж ахуйн салбарт бодлогын том өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.107] 2024-02-19 18:35:06

Хэдэн саяаараа хорогдох бх оо.

Зочин [203.17.23.197] 2024-02-19 17:16:41

Энэ усан толгойт худлаа ярьж үймүүлж байна

Зочин [203.17.23.197] 2024-02-19 17:14:36

600 мянга л хорогдсон. 9 саяыг нь нядлаад мөнгө болгоо биз дээ. Худлаа сүржигнэхээ болиоч

Тэрбиш [103.57.94.68] 2024-02-18 22:38:10

Бэлчээрийн даац хэтэрсэнийг байгал эх зохицуулж байнаа

Заас [202.9.46.206] 2024-02-18 12:06:31

Хотынхон бүх айл цагаан сар гэж баахан түгжирч бөөн ууц мах бууз болсон одоо тиим хэмжээниии махаа авахгээл зах дэлгүүр орон эхнээсээ мах үнэтэй болж байналэээ одоо нөгөө нүүрсниии бас автобус хуучнаар сольж ашиг олсон нүгэлт хүүрүүд хотынхонл мөнгө тараах байлгүй ялч бараг аваагүйшлээ авилгач хулгаачууд

Зочин [103.212.116.225] 2024-02-18 10:09:51

Малчид маааш зальтай муу аргатай бүүр муухай зантай муу юмыг их сэддэг муухөй нөхдүүд. Өвөл болонгуут л зуд гээд орилчихно тэгээд улсаас бөөн тусламж авчихна түүгээрээ дараа нь мал худалдаад авчихна тэгээд зарчихна тэгээд бөөн цээжээ дэлдсэн архичингууд, өвөл болонгуут хот орж ирээд хотынхныг тамлаж хаяна утаа униар БӨГЛӨРӨЛ түгжржвэл гээд ЁСТОЙ. БУЗАР. ХҮМҮҮС. ЧИНЬ ХӨДӨӨНИЙХӨН ШҮҮДЭЭ. ЕР НЬ МАЛЫН ТООГ ХЯЗГААРЛАХ НЬ МАШ ЗӨВ МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАРЫГ МАШ ӨНДӨР БОЛГО. МӨН ЯМААГ БҮҮ ТОО ТОЛГОЙГ ЕР НЬ МАЛЫН ТОО ТОЛГОЙГ УЛСААС ТОГТООХ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ. ЯМАР Ч БАЙГАЛЬД ТЭСВЭРГҮЙ ОЛОН МАЛ БАЙСАН ААС ТЭСВЭРТЭЙ МОНГОЛ УДМЫН ХОНЬ ЯМАА АДУУ ҮХЭР БАЙХ НЬ МАШ ЗӨВ СОНГОЛТ ШҮҮ

Зочин [122.201.31.205] 2024-02-18 18:42:36

. Таны зөв шүү. Малчид бол мал дагасан хоёр хөлтэй яридаг малнууд ...

Зочин [66.181.161.20] 2024-02-18 11:14:17

Энэ монгол хүн мөн үү бурхан минь хөдөө ах садан нь байдаггүй юм уу байсан ч өөрийнх нь бичсэн шиг хүмүүс байдаг бололтой энийг бичсэн хүн муу хүн бололтой

Зочин [139.5.218.17] 2024-02-18 07:32:27

Мал ихээр хорогдвол төв суурингийн улны иргэдийн амьдрал маш хэцүүдэх нь гарцаагүй дээ.

Зочин [66.181.185.21] 2024-02-18 01:29:10

Гэдэс дотроо идэхгүй их цамаан байсан улс.Одоо мах магнагт гэдэг болно шүү.

Багш [66.181.180.211] 2024-02-18 03:54:41

Тийм шүү. Одоо хэдэн саяараа хорогдоод ирэхээр махны үнэ юу болох бол? Малчдын амьдрал яаж өөрчлөгдөх вэ?

Зочин [66.181.177.59] 2024-02-17 19:06:43

Малчдын амьдрал амь дүйсэн хэцүү юм билээ.Мах кг нь ядаад олон улсын жишигт хүрч 20 долларт хүрээсэй билээ.

Зочин [66.181.161.20] 2024-02-18 11:05:52

Мал маллна гэдэг амар ажил бишээ төв хөдөө 2ын ажил амьдрал тэс өөр мах үнэтэй байна гээд байдаг үнтэй ч ховордох цаг ирвэл яана

Зочин [103.57.93.22] 2024-02-17 15:46:49

1000 малтай хүн 300 малаа зараад өвөлжөө өвс тэжээлээ бэлдээд авах боломжтой.өдийд малаа тэжээгээд төллөхөд 1000 малтай болно.сэтгэл зүйн асуудалгүй онд мэнд орж болох шүү дээ..цаг агаарын мэдээ сонсоод итгэж дагах чухал..

Зочин [122.201.31.107] 2024-02-18 05:24:02

iim uyd tol awdgui ymaa. tolgoid chn baidag matematik gazar deeree bga amidral 2 shal oor shuu.

Зочин [122.201.31.173] 2024-02-17 17:52:24

daraa jiln hediige hereglehvv deeresn dahiad 300gara ows tejeele awn .teged 500boln hha .tiim ym bdgvma mahnii vniig osgoh exportond gargah zow togtoltso hergte

Зочин [66.181.183.114] 2024-02-17 03:14:33

3сая монголчуудыг өлсгөхгүй гэх ганцхан зорилготойгоор мал аж ахуй оршсоор байна гэнүү ёстой шаана биз

Зочин [139.5.216.18] 2024-02-16 19:45:56

Хэцүү л юм болжийнэ дэээ...бөйгаль тэнцвэрийг нь олоод өгдөг талтай

Зочин [122.201.31.218] 2024-02-16 15:04:08

За бас л нөхөн төлбөр улсаас олгуулах гээд байна уу? Мал бол хувийн өмч шүү дээ. Хаврын адаг сар гэхэд элбэгхэн 20 сая мал хорогдох байх. Гэхдээ зүгээр. Малчид бэл сайтай хүмүүс. Тэд бэлтгэлтэй. Ер нь Монгол улс бэлчээрээр ярьвал 35 сая малын даацтай орон юм. Фермерийн нөхцлөөр бол хэдэн зуун саяын даацтай. Малчид одоо хаширсан байлгүй. Ашиг өндөртэй мал аж ахуйг сонирхож эхлэх цаг болсон.

Зочин [66.181.160.80] 2024-02-17 16:13:18

Тэгээд эхэлвэл таны яриад байгаа малчин хэдээр зарагдан гэж бодож бн та авч диилэхгүй бод бод тэгээд дугарч бай

Зочин [66.181.183.167] 2024-02-16 13:28:28

Сүүлийн 10 жил зөвхөн малчид тооны хойноос хөөцөлдсөнөөр бэлчээрийн даац хэтэр ч ургамалын аймаг устасан байдаг тэхээр малын тоонд биш чанарт анхаар хэрэгтэй ялангуяа эрчимжсэн мал аж ахуй г хөгжүүлсэнээр бид эрүүл мах экспортлох үндэс бий болно мөн ургамалын аймаг сэргэнэ бид экологын тэнцвэрт байдалах эрхэмлэх ёстой төр засаг мал аж ахуй туушдаа бодлого гаргах ёстой

Зочин [202.126.89.56] 2024-02-18 23:39:07

Мал маллах талаар юу ч мэдэхгүй байж, мэдэмхиирэх хэрэггүй.

зочин [66.181.180.248] 2024-02-16 12:34:42

Төр засаг 600000 мал хорогдож байна гэх та бол найман сая гэх шиг толгой байна уу Гадаадад гаргаж арилжаа хийсэнийг хэлээд байна уу. Малчид сонгуульд донтсон их хурлын гишүүд санаачилан өвөлжөө хаваржааны газарыг хувьчлана гэснээс аль өөдтэй уу усны ам соргог газарыг 3 гаөгаар эзлэн авах хөдөлгөөн өрнөжээ Залуу малчидад ирээдүйд газар олдохгүй юм байна Газар хэмжээтэй. Нийслэлд 10 хувь аваад л хаагдсан шүү Их хурлын гишүүддээ хэлээч газарын асуудлыг бүх нийтээр хэлэлцүүл

Зочин [202.9.46.72] 2024-02-16 11:56:27

Мало хоргодож байвал бүр сайн.

Зочин [202.126.91.10] 2024-02-16 14:03:40

Ene neg vm xujaa bhaa


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.