Зудад үхсэн малын махыг зарвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Aдмин / Хууль

Улсын Онцгой Комиссоос Монгол Улсын хэмжээнд хаваржилтын нөхцөл байдал ямар байгаа талаар өнөөдөр танилцуулав. Монгол орны нийт газар нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй, 92 суманд нөхцөл байдал хүнд, 90 суманд цагаан зуд, 23 суманд төмөр буюу шилэн зудын байдалтай. Түүнчлэн 12 аймгийн 200 суманд зам гарц хаагдсан, 1.5 сая мал хорогдсон, 3,137 малчин айл өрх сүлжээгүй, холбоо тогтоож чадаагүй байгаа аж.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зудад нэрвэгдсэн малын махыг борлуулж буйг хэрхэн хянах талаар тодруулахад Шадар сайд С.Амарсайхан "Зуд зовлонгийн хажуугаар ашиг хонжоо хайсан янз бүрийн үйлдэл гарахыг үгүйсгэхгүй.

Гэхдээ зудаар үхсэн малын хаягдал махыг хоол хүнсэнд хэрэглэгдэх асуудал боломж байхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд тус асуудалд онцгой хяналт тавьж ажиллаж байгаа.

Хэрэв зарах асуудал гарсан бол нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тооцогдоно. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Зудад хорогдоод буй мал дулаарахаар халдварт өвчин бий болгох эрсдэлтэй. Үүнийг гаргахгүй байхын тулд зэвсэгт хүчний хүн, машин техникийн нэмэгдүүлж малыг газар булж устгана. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил гүйцэтгэнэ" хэмээн хариулав.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.