Хурдан морь уралдуулсан сумын Засаг дарга нарт хариуцлага тооцохыг шаарджээ

Aдмин / Хууль

Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийх үеэр унаач хүүхдийн буюу хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нарт ХЭҮК-оос шаардлага хүргүүлснийг онцоллоо.

ХЭҮК-ын төлөөлөл хэлэхдээ “Олон нийтийн сүлжээнд тус зарим аймгийн суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ мөрөөр холбогдох ажиллагааг хийж тодруулсан. ХЭҮК-оос комиссын гишүүний шаардлагыг гурван аймагт хүргүүлж байна.

Тухайлбал Сүхбаатар, Ховд, Төв аймгийн Засаг дарга нарт ХЭҮК-ийн гишүүний 20 хоногийн хугацаатай шаардлагыг хүргүүллээ.

Тодруулбал сумын Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох талаарх мэдээ мэдэлллийг иргэд, малчдадаа хүргэх болон энэ чиглэлээр урьдчилан сэргийлж, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байгаа учир холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаарх шаардлагыг аймгийн Засаг дарга нарт хүргүүлж байгаа юм.


Сэтгэгдэл

Хойд хөршид ийм явдлыг шийдэмгий цээрлүүлж байна. [66.181.181.73] 2024-02-22 21:52:00

Орост Украйны дайн болж байна. 12-р сард Ивлеева гэдэг нэг алдартан ШАЛДАН ҮДЭШЛЭГ зохиож түүндээ Киркоров, Лолита зэргийг аваачжээ. Энэ арга хэжээг Оросын нийгэм жигшиж уг үдэшлэгт оролцсон бүх хүнийг нийтээрээ жигшиж цээрлүүлсэн. Болсон явдал Монголтой адил, гэхдээ чөтгөр шиг морь уралдуулж баяссан хүмүүсийг бид оросууд шиг цээрлүүлж ЧАДАХ БОЛОВ УУ?

Эдгээр шаарууд хүн мөн үү? [66.181.181.73] 2024-02-22 21:43:34

Яиар ч ёс суртахуунгүы морины эзэд, Засаг дарга болон үзэгчид. Улсад ийм их малчин амь наана, там нь цаана харагдаж, улмаар өчнөөгөөрөө дампуурч, ядуусын эгнээнд шилжинэ. Өчнөөн малчин хөлдөж гэмтэж, зарим нь хөлдөж үхэж байхад морио уралдуулж, бахаа хангаж байгаа хүмүүс ХҮН МӨН ҮҮ, малчин мөн үү???


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.