Отроор яваа жирэмсэн эхэд хэрхэн анхаарал халамж тавих вэ

Aдмин / Эрүүл мэнд

Өнөөдрийн байдлаар 14783 малчин өрх отроор өөрийн болон бусад аймгийн нутагт амьдарч байна. Тиймээс отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал тавих ёстой талаар хүргэж байна.

-Харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад байх

-Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (нөхөр, ээж, аав, ах, эгч)

-Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх

-Жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах

-Жирэмсний товлолт үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах

-Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх

-Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх

Жирэмсний үед дараах аюултай шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах, эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

- Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх

- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих

- Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах

- Таталт өгөх

- Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх

- Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх

- Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх

- Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)

- Арьс салст гэнэт цайх, хөхрөх

Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.